Монгол HD телевизийн харъяа Volume Plus-н захирал Уранзаяа энэ хавар ажлаа өгөх үү

Киви хамтлагийн ахлагч Укагийн дүү Д.Уранзаяа олимпийн мөнгөн медальт боксчин Н.Төгсцогттой амьдарч, хүүг нь төрүүлснээр олны танил болсон.

Дараа нь ганц бие ээж болж, Стар телевизэд зугаа цэнгээний нэвтрүүлэг хийсээр энэ салбарын хүн болсон билээ. Тиймээс Монгол HD телевизийн харъяа Volume Plus сувгийн захирлаар ажилласан.

Гацуурт-ын Чинбат анхлан байгуулж, охин Ч.Номин нь удирдаж явсан. Монголдоо тэргүүлэх баян, тэгээд ч Англид сурч боловсрол эзэмшсэн нэгэн гэдэг.

Дуучин Укагийн төрсөн дүү Уранзаяа тус газар гурван жилийн гэрээтэй ажиллахаар ирсэн гэдгээ цахим орчинд бичиж байсан. Тэрбээр 2019 онд тус албаа авч байсан бөгөөд харин энэ хавар гэрээ дуусахад дараагийн алхам нь хаа хүрэх бол …

Хөтлөгчөөс Монгол НD телевизийн харьяа Volume plus-ийн захирал болсон тэрбээр хаана одод цугласан байна тэнд явдаг гэхэд болно.

Түүний ажлын карьер дажгүй яваа ч хувийн амьдрал нь нэг л төвхнөж өгөхгүй байгаа гэдэг. Хүүгийнхээ ааваас өрх тусгаарлаад хоёр ч залуутай дотносож байсан ч аль ч амьдрал болоогүй гэнэ лээ.

error: Content is protected !!