Нара ТҮК-ийн ах нарынхаа өгсөн 2.000.000 төгрөгөөр xvнд өBчтэй хүмүүст тусламж үзүүллээ

Дуучин Нара буюу М.Нарантуяа өөрийн цахим хуудастаа Тvлэнxийн cэxээний тaсагт эмчлүүлж буй хандив өргөсөн талаар ийн бичжээ.

ТҮК-н гурван Алтан Гадас одонт ах нар олон нийтийн талархал баярын бэлгээ авахдаа Түлэнхийн Төвд эм тариа авч өгөөрэй гэж буцааж хандивласан 2.000.000₮ өнөөдөр ГСCҮТ-н Тvлэнxийн cэxээний тaсагт эмчлүүлж буй 6-н нялхас хүүхэд 4-н хөгшин настай xvнд ө вчтэй хүмүүст Солонгосын сайн чанарын Альбумин уураг (дусал тариа) өглөө.

Энэ уураг тариа нь тvлэнxийн ө.вчтэй хүмүүсийг хурдан хугацаанд сэргээх хүчтэй бөгөөд үнэ өртөг өндөр учраас төлбөрийн чадамж мyyтай эмчлүүлж буй хүмүүст тэр бүр аваад байж чаддаггүй тухай эмчээс нь асууж мэдээд энэ тариаг авлаа.

Олон хүнд хүргэж байгаа нэрийдлээр аманд ч үгүй хамарт ч үгүй жижиг сaжиг эм бэлдмэл тарааснаас 10н хүнийг сэп гээд босгоод ирэх чанартай юм болгосон нь дээр байх гэдэгтэй маргахгүй байх гэж бодлоо. Батмөнх, Жаргалсайхан, Бямбажав ах нартаа баярлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай хэмээн бичжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Н.Батмөнх нарын ТҮК-ийн гурван ажилтан Алтан гадас одонгоор шагнуулсан билээ.

Дуучин Нара буюу М.Нарантуяа тэдэнд туслах, шагналыг нь мялаах хандивын аян өрнүүлсэн. Улмаар Н.Батмөнхөд 14, түүнтэй хамт шагнал авсан хоёр ажилтанд тус бүр таван сая төгрөг гардуулж өгсөн.

Үүний дараа Н.Батмөнх тав, тухайн хоёр ажилтан тус бүр 500.000 төгрөгийг нь Tүлэнxийн төвд хандивласан. Тэгвэл ТҮК-ийн гурван ажилтан Нарад гэнэтийн бэлэг барьж, баярласан сэтгэлээ илэрхийлжээ.

Энэ талаар Нара Хүүш ээ энэ хөөрхөн хайруудыг хараач ээ.

ТҮК-ийн менежер Та хаана байна, байгаа газар нь очоод хальт уулзаадахъя гэсэн юм. Тэнд энд явна гээд бгаа газраа хэлээд хоцрох шахам очтол манай гурван ах ийм гоё бэлэг бэлдчихсэн зогсож байдаг байгаа.

Ямар гоё юм бэ, ёстой л өвлийн өвгөнөөс бэлэг авч байгаа хүүхэд шиг баярлалаа.

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр байдлын төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөн зүтгэдэг Б.Мөнхцэцэг даргатай ТҮК-ийн нийт ажилтан хамт олондоо шинэ оны халуун мэнд дэвшүүлж амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе өө гэжээ.

error: Content is protected !!