12 настай уулчин охин Э.Цэцүүгэн

Монголын эpc тэpc ууp aмьсгалтай ,өвлийн тэcгэм хүйтэнд бяцхан уулчин охин 12 настай Эрхэмбаатарын Цэцүүгэн охин Уулчдын босго хэмээх Хан Хэнтийн нурууны Асралт хайрхан ууландаа бараалхаад иржээ.

Тэрээр ээжтэйгээ 5жил тууштай явган алхалтаар хичээллэж,үе тэнгийн найзууддаа зөв эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх,хөдөлгөөн ямар чухал болохыг үлгэрлэн харуулахыг хичээж яваа охин юм.

Өвөл нь харзанд орж,зун нь голын хөвөөнд малчин ахуйд зусаж, биеэ чийрэгжүүлдэг.Амралтын өдрүүддээ алхалтаа хийхийн завсар сонирхолтой аялал хийдэг.

25метрийн өндөр байгалийн хадны авиралт, 50м хадны буулт, өндрийн нислэг болох Уулын шүхрийн нислэгийг жилийн 4 улиралд 9настайгаасаа хийж эхэлсэн.

Мөн Тоомтын агуйн 80м өндөр хаданд авирч, газрын гадаргаас 40метрийн өндөрт байрладаг агуй дахь савлуураар савлуурдсан гэх мэт олон сонирхолтой,адал явдалт аялал хийсэн.

Бас 1 шандас сорьсон сонирхолтой аялал алхалт нь 4 хайрхандаа 1өдөр бараалхах алхалт юм..10 настайдаа ээжтэйгээ хоёулаа энэ алхалтаа хийсэн .

Өглөө эртлэн босож нар мандахыг Баянзүрх хайрханаасаа харж цааш явж Цэцээ гүн 17км алхаж,3дахь хайрхан Сонгино хайрхандаа бараалхаад сүүлийн хайрхан Чингэлтэй хайрхандаа гарч орой 22:30м аялал алхалтаа дуусгаж байсан аж.

Түүний бяцхан дүү ч эгчтэйгээ явган алхалт 3 наснаасаа хийж Богд уулын ноён оргил Цэцээ гүнд/17км/ хэдэн алхалт хийж,уулын шүхэр,ганц зорчигчтой онгоцоор хүртэл ниссэн.

Мөн өвөл харзанд орж ,зун нь голын усанд сэлдэг.

ХҮҮХДҮҮДЭЭ БАГААС НЬ ЧИЙРЭГЖҮҮЛЖ ,ЗӨВ ДАДАЛ ЗУРШИЛД ЧИГЛҮҮЛЖ,ӨӨРӨӨ БИЕЭРЭЭ ҮЛГЭРЛЭЖ,ТЭВЧЭЭР ХАТУУЖИЛ СУУЛГАЖ зөв өсгөж,хүмүүжүүлэхийг хичээж яваа ээжид нь баяр хүргэе.

error: Content is protected !!