Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг зoдoг тaйлж , UFC-д xүч үзэx гэж буйгаа зарлалаа

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг зoдoг тaйлж байгаагаа зарлалаа.

Тэрбээр 16 жил жүдо бөхийн спортоор хичээллээд сайхан хамт олон, найз нөхөдтэй боллоо. Үе, үеийн багш нартаа маш их баярлалаа. Үүнээс хойш xoлимог тyлaaны UFC-д орохоор болсон. Та бүхэндээ аваргын бүсийг авчирна гэж амлая. Маш их хайртай шүү гэв. 

Гавьяат тамирчин М.Уранцэцэг өмнөх онд Хөдөлмөрийн баатар болсон юм. Тэрбээр цолны цайллагын үеэрээ ийнхүү мэдэгдсэн байна.

Түүний амжилтуудаас дурдвал: 

  • Жүдо барилдааны 48 килограмм жингийн 2013 оны Дэлхийн аварга,
  • 2017 оны ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт,
  • 2012 оны Ази тивийн аварга,
  • 2009, 2013 оны ААШТ-ий хошой хүрэл медальт,
  • Токио-2020 олимпын наадмаас хүрэл медаль хүртэж байв. 
error: Content is protected !!