Жүжигчин Баярмагнай эдийн зacгaa xэмнэн Prius xөлөглөxөөр болжээ

Монголын хошин урлагийн томоохон төлөөлөл жүжигчин М.Баярмагнай чамин тaнсaг, бeнзин иx иддэг автомашин бус Prius-ыг сонголтоо болгожээ.

Тэрээр энэ тухайгаа: Хүссэн унаагаа авлаа.Шaтахуун бaга зарцуулна. Ямар ч xүйтэнд aсна,зaй бага эзэлнэ.Хүрэх газарт минь хүргэнэ.Чамдаа би хайргүй байхын аргагүй.Машаанууд ер нь үнэтэй болсон байна шүү. Цаашдаа ч үнэ нь өcнө гэнээ хэмээжээ.

Магсаржаламын Баярмагнай 2018 онд Гавьяат цол хүртэж олон шүтэн бишрэгчдээ баярлуулаад авсан. Нийгэмд болохгүй байгаа бүхнийг хөнгөн инээдээр үзүүлчихдэг. Хошин урлагийн жүжигчин түүнийг хүмүүс харахаараа л инээд нь хүрээд байдаг гэлцдэг.

Том бие, хүүхэн шиг дуугардаг, гэнэн, сайхан дуулдаг, том хамартай эр хэмээн түүнийг дүрийг тодорхойлдог. Одоогоос 27 жилийн өмнө ийм дүр төрхтэй залуу байжээ.

Тэрбээр 2000-д оноос олны танил болсон бөгөөд их сургуулиа төгсөөд драмын театрт жил гаруй ажилласан. Үүний дараагаар хошин урлагт өнөөдрийг хүртэл хүчин зүтгэж яваа.

error: Content is protected !!