НИЙСЛЭЛ ХҮҮХЭН-ий залуус СТА цолтон болов

Нийслэл хүүхэн олон ангит киноны хоёрдугаар бүлэг энэ сарын 18-нд нээлтээ хийлээ.  Хот айлын хөгжилтэй, цоглог, сахилгагүй охидуудтайгаа уулзахад бэлэн биз дээ.

Orange entertainment, Nomadia Pictures-ийн хамтран бүтээсэн Нийслэл хүүхэн ОАУСК нэгдүгээр бүлгийг үзэгч олон NTV телевизийн эфирээр үзсэн бөгөөд тус бүтээлийг сонирхон таалсан олон үзэгч байснаас гадна дараагийн бүлгийг хүлээх хүн ч олон байсан.

Цap тaxлын xүнд үeд үзэгч түмэндээ барьсан томоохон бэлэг болж ОАУСК дэлгэцнээ гарах нь ээ. Өчигдөрхөн /2022*01*18/ нээлтээ хийсэн тус бүтээлийн арга хэмжээний үеэр жүжигчин Р.Сүхболд болон тус киноны нэг дүрийг бүтээсэн дуучин П.Баярцэнгэл нар Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнуулсан билээ.

Хөдөөгийн аж ахуй, амьдралыг харуулсан тус киноны хоёрдугаар бүлэг нийслэл хотод өрнөн сонирхолтой, хөгжилтэй үйл явдлаар дүүрэн өрнөх аж.

error: Content is protected !!