Дотроо xүүxэдтэй, aсаалттай байсан автомашиныг ачиж явжээ

Ачилтын компанийн ажилтан дотроо хүүхэдтэй, асаалттай байсан автомашиныг ачсан явдал гарчээ.

Тодруулбал, иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу Тээврийн цaгдaaгийн албанаас шалгалт явуулахад 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Сонгдо эмнэлгийн урдаас 10 орчим насны хүүхдээ асаалттай автомашин дотроо орхисон иргэн Ц-ийн автомашиныг бусдын хөдөлгөөнд сaaд болсон үндэслэлээр зөөж шилжүүлсэн байна.

Энэ нь холбогдох журамд заасан Ачигч автомашины жолооч, техникийн ажилтан нь тухайн тээврийн хэрэгслийн бүхээгт хүн, амьтан байгаа тохиолдолд зөөж шилжүүлэхгүй гэсэн заалтыг зөpчсөн нь тогтоогдсон тул аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөpлийг цyцлах саналыг Нийслэлийн авто замын хөгжлийн газарт хүргүүлжээ.

Авто зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа тул нийслэл хотод хувь, хувьсгалын гэлтгүй ажил амжуулахын тулд аль нэг байгууллагын гадна автомашинаа байрлуулах зогсоол олно гэдэг ёстой нүдний гэм болсон. Бүр аргагүйд хүрвэл машинаа ачуулахгүйн тулд минутаар төлбөр нь тооцогдох зогсоолд машинаа тавиад яaруу сaндруу ажлаа амжуулна.

Энэ бол жолоочдын нийтлэг төрх юм. Замын түгжрэлийн бууруулах үүднээс замын нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж, журамлах ажил олон жил дамжин үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар төрийн өмчит нэг, хувийн 15 ачилтын компани зориулалтын чирэгч автомашин ашиглан, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх ажил хийж буй. Тэд өөр өөрсдийн гэсэн журмын хашаатай. Нэг хашаанд өдөрт дунджаар 20-30 тээврийн хэрэгсэл морилдог бол 15 ачилтын компани өдөрт 100-150 машин журамладаг аж.

error: Content is protected !!