Жүжигчин Б.Отгонтуяа: Ийм aймap нийгэм aмьдаруулж байгаад yyчлаарай үрс минь

Сүүлийн үед нийслэлчүүдийн тулгамдсан асуудлын нэг бол УТАА болж байгаа үүнээс үүдэн салбарын сайдаа хүртэл шинэчлээд авсан Харин жүжигчин Б.Отгонтуяа хүн бүрийн асуудал болоод буй утааны асуудлаар өөрийн цахим хуудастаа ийн бичжээ.

Ийм аймар нийгэм амьдаруулж байгаад уучлаарай үрс минь. Энх сайхан цаг ирэхийг хүлээсээр ээж аавынх нь нас хүрэх юмуудаа. Бидний цөөхөн хэдхэн ширхэгийн маань 60 хувь нь энэ дотор удаанаар үхэцгээж байна.

Энд хүмүүс хорт утаанд хордож үхэж байна. Улаанбаатарт байдаггүй хүн бол наашаа зүглээд ч хэрэггүй. Хүсэх газар огт биш. Харшил, хавдар гээд янз бүрийн өвчин тусч үхмээр байгаа бол энд ирээрэй. Та нар хүүхдүүдээ эрдэм сургана гэж Улаанбаатар явуулаад араас нь эмчилгээний зардал төлдөг болно. Зун гайгүй гэж битгий бодоорой.

Бид чинь жаахан бороо ороход модон жорлонгууд маань халиад шээс баас нь гудамжаараа урсаад тэрүүгээрээ амьсгалж усанд шингэснийг нь ууж байдаг юм. Энийг засч болохгүй юу гэж үү? Болно. Гэхдээ засч залруулахыг хүсдэггүй хүмүүс төр барьдаг юм. Тэд яагаад тэнд байгаа вэ гэвэл бид сонгосон юм.

Энэ байдал та бид толгой доторхоо засч таван төгрөгөөс саналаа өгч нам болон хуваагдаж хэрэлддэг цаг дуусах хүртэл хэзээ ч дуусахгүй. Тэр болтол бид эрүүл мэндээрээ мөхөж дуусна. Бид яагаад энд байгаад байгаа юм бэ гэвэл яах учраа олохгүй л байгаад байгаа юм. Тэрнээс биш аль эрт зугтчихсан байгаа.

Бяцхан үрсүүд нь ясны , цусны хавдараар хэзээ ингэж ихээр сонсогдож байсын. Хэзээ ингэж ээжүүд маань төрж чадалгүй үр нь гэдсэн дотроо эндэж байгаа тоо ингэж гарч байсын бэээ..

Ганцхан сар зөөврийн усаар цацмар аяддаг усан ориглуур, Ганц ч хүн амьд сэрэг дүрээр нь хараагүй бурхны шавар дүр.

Гялтайж гялайх юмгүй хөшөө, барималууд Ганц удаа ч болов орлого олоогүй аймгийн хаалганцаруудыг барьж бхаар гэр хороололдоо дэд бүтэц шугам хоолой татмаар юмаа. Яагаад ийм сэтгэлгүй мунхаг маанаг байдаг юм болоо Үр хүүхдүүд минь ичээний амьтан шиг амьдраад удаж байгаа шүү дэээ.

Модон шорлонгийнх нь үнэр нь зундаа салахгүй . Эээ хэдхэн гэр хороололын дэд бүтэцээ шийдэж ч чадахгүй. Салхины сэнс нтр тавиж болно бас. Би нэг удаа энэтхэгт очоод ийм өмхий утаанд очоод манай уб утаа хажууд нь агаар юм байна гэж бодож байсан одоо бол долоон дор тэхүү . Ойрын үед Улаанбаатар хотын утаа мэдэгдэхүйц ихээс гадна эвгүй үнэртээд байх боллоо /Угаартаж үхлээ

error: Content is protected !!