С.Жавхлангийн эхнэр Г.Эрдэнэчимэг дээл өмсдөг учир нь …

авьяат жүжигчин, дуучин С.Жавхлангийн хоёр дахь эхнэр буюу уртын дуучин Г.Эрдэнэчимэг урлагийн ертөнцөд Шуранхай хамтлагаараа танигдсан нэгэн.

Мэргэжил нэгт хоёр найзын хамт хэд хэдэн цомог гаргаж, тоглолт хийж явсан авьяаслаг бүсгүй оюутан ахуй цагтаа Сүүлчийн улирал дууг амилуулж байжээ.

Шуранхай хамтлагт ороод үс, зүсээ тордон танигдахын аргагүй болсон дуучин Г.Эрдэнэчимэг огцом хувирсан шигээ ахиад л өөрчлөгдсөн. С.Жавхлангийн цайг чанаж, араг түшин байж охидоо төрүүлсэн дуучин бүсгүй нөхрийнхөө зохион байгуулсан Хамаг Монгол тоглолтод уртын дуугаар ая барьсныг эс тооцвол, урлагийн тайзнаас хэсэгтээ холдон монголжингоо бүсгүйн төрхийг үргэлжид харуулах болсон.

Түүний хувьд гол төлөв үндэсний хувцас тэр дундаа дээлээр гангардаг бөгөөд энэ нь ч учиртай аж. Учир юу гэвэл түүний эгч нь үндэсний дээл урлаач гэнэ.

Дуучин Г.Эрдэнэчимэгийн эгч нь үндэсний үйлдвэрлэгч бөгөөд дуучин дүүгийнхээ гоёлын дээлийг олон жил урлаж өгчээ. Бар жилийг өнгөтэй хийморьтой угтаарай хэмээн тэрбээр эгчийнхээ Хос Оюухай-н ганган дээлүүдийг өмссөн зураг цахим орчинд таржээ

error: Content is protected !!