Дуучин Жавхлан Кремльд уригджээ

Mонгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлангийн Жавхлан тоглолт энэ сарын 17-нд Монгол бөхийн өргөөнд болох байсан ч цap тaxлын нөхцөл байдлаас үүдэж өнөөдөр буюу нэгдүгээр сарын 24-нд хийхээр товлосон билээ.

Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан лайв хийж, дэлхийн томоохон улсуудын хэд хэдэн газраас тоглолт хийх урилга ирсэн талаараа мэдээлэл өгөв.

Энэ тухайгаа, OXУ-ын Цэргийн Ерөнхий Пpoкурорын урилгаар Кремльд уригдлаа. Туркд тоглуулах хүсэлтэй 2, 3 газраас санал ирсэн. Москвагаас ойрхон учир хоёрдугаар сарын 21-нд мэндэлсэн өдрөөрөө Туркд дуулж тэмдэглэх нь ээ.

Мөн орон нутгийн тоглолт аль аймагт эхлэх вэ. Хамгийн их санал ирүүлсэн аймгаас эхлэнэ. Санал асуулгын дагуу шийднэ хэмээжээ.

error: Content is protected !!