Монгол Улсын гурван сая дахь иргэн Монголжин өнөөдөр 7 нас хүрлээ

2015 оны нэгдүгээр сарын 24. Өглөөний 08:27 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нар анхны үрээ өлгийдөн авсан юм.

Харин тэд дөрөв хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 28-нд гурван сая дахь хүүхдийн аав, ээж болсон гэдгээ мэдсэн байна.Баярт мэдээг  сонссон даруй тэдэнтэй Монгол улсын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж утсаар холбогдож, гурван сая дахь иргэнд Монголжин гэдэг нэр хайрлажээ.

Угтаа охины аав Э.Хатанболд Ерөнхийлөгчөөс нэр оноохыг гуйсан гэдэг. Учир нь тэд хүүхдэдээ ямар нэр өгөхөө бодож амжаагүй байжээ. Энэ талаар Х.Монголжин охины ээж Г.Аззаяа дурссан юм.

Өдгөө Өмнөговь аймгийн Даланзадгад суманд амьдарч буй гурван сая дахь иргэн Х.Монголжин охин долоон нас хүрч байна.

Тодруулга: Монгол Улсын нэг сая дахь иргэн 1961 оны 10 дугаар сард, хоёр сая дахь иргэн 1988 оны долдугаар сард төрж байв. 1988 онд мэндэлсэн 2 сая дахь иргэнийг Аззаяа хэмээн нэрийдсэн бол 3 сая дахь иргэний ээжийг мөн л Аззаяа гэдэг.  

error: Content is protected !!