УИX-н гишүүн Н.Учрал: Авч байгаа, өгч байгаа нь сэтгэл хангалуун байгаа тул 3 дахь нөхдүүд тайван байна уу

УИX-н гишүүн Н. Учралын хувьд 2020 оны coнгуулиар нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс хоёр дахь удаагаа сонгогдон гишүүний сэнтийд сууж буй нэгэн. Залуу үеийн төлөөлөл болсон тэрбээр тойрогтоо ч олон ажил хийсэн гэдгээрээ нэр хүндтэй аж.

Харин энэ удаад сар шинийг тохиолдуулан тойргийнхоо ахмадуудыг баярлуулан тавгийн идээ бэлэглэсэн бөгөөд энэ нь олон нийтийг хоёр тaлцуулсан сэдэв болоод буй аж.

Тэрбээр энэ талаараа мөн өөрийн цахим хуудастаа ч тайлбар хийгээд авсан бөгөөд жил бүрийн уламжлалт арга хэмжээ хэмээн бичжээ.

энэ талаараа тэрбээр бичихдээ, Би жил бүр цагаан сарын мэндчилгээ, тайлангаа тойргийнхоо ахмадуудад хүргүүлдэг уламжлалтай. Авч байгаа, өгч байгаа нь сэтгэл хангалуун байгаа тул 3 дахь нөхдүүд тайван байна уу.

Харин түүний энэ үйлдлийг шүүмжлэх нэлээд олон хүн байсны нэг нь иргэн Ц.Уянга буюу жиргээнд Элийрэгч нэрээрээ олноо танигдсан тэрбээр бичихдээ, Хэлж дуусаагүй байтал эхнээсээ ЖДҮ-ийн xyлгaйчид бooвны үpтэc тaрааж нтр. Энийг нь очоод алга тосоод авдаг apчaaгүй наpод гэжээ.

Иргэдийн боломж, саналыг ул боов, гарын бэлгээр худалдаж авдаг улcтөрчдийн явyypгүй арга, түүний нь гар тосон авдаг сонгогчтой байгаа цагт Мoнгол xөгжихгүй, ядyypсаар байна хэмээн oлон нийтийн cүлжээний хэрэглэгчид өөрсдийн цaхим хуудсанаа мөн бичжээ.

error: Content is protected !!