Шүдний ДАГИНА гэгдэх Бадамцэцэг кино дэлгэцнээ эргэн иржээ

Анх МҮОНРТ-ийн Хэцүү анги олон ангит киноны Гэрлээгийн дүрээр үзэгч олонд танигдсан Б.Бадамцэцэг 2010 оны Мисс Монголиа тэмцээний ялагчаар тодорсон гээд л багагүй их амжилттай явсан.

Гэсэн ч тэрбээр одоо бол айл гэрийн гэргий болж, өөрийн эзэмшсэн мэргэжил шүдний эмчээр ажиллаж байгаа юм.

Түүний хувьд долдугаар сарын 27-нд төрсөн өдөр нь тохиосон бөгөөд энэ баярт өдрөөрөө хүүхдийн шүдийг тогтмол үнэгүй эмчилдэг уламжлалтай бөгөөд үүгээрээ ч олны анхаарлыг сүүлийн жилүүдэд ихэд татах болсон.

Тэрбээр уран бүтээл болон эмчийн ажлынхаа хажуугаар гэрийн эзэгтэй, хоёр хүүхдийн ээжийн үүргийг авч яваа өнөө цагийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэгэн төлөөлөл билээ. Тунчиг авъяастай Б.Бадамцэцэгийн багын үг дуу цөөтэй, даруу төлөв, ихэмсэг төрхийг үзэгч олон андахгүй сайн мэднэ.

Хэдийгээр мэргэжлийн жүжигчин биш ч гэлээ өөрт оноогдсон дүрийг тунчиг сайн гаргадаг түүний дараагийн уран бүтээл болох Этгээд УСК тун удахгүй нээлтээ хийх гэж байна.

Хэсэгтээ урлагаас хөндийрч үндсэн мэргэжлээрээ ажиллаж сошиал орчинд ШҮДНИЙ ДАГИНА ч хэмээн нэрийдэх болсон тэрбээр ийнхүү дахин дэлгэцнээ эргэн ирж үзэгч олонтой уулзахаа болжээ.

error: Content is protected !!