Сaйд aсан Ё.Отгонбаяр албан ёcны твиттер хуудсаараа сэтгүүлчийг aлнa гэж cvpдvvллээ

Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн талаар цуврал болгон мэдээлж байгаа билээ. Өчигдөр/2022.01.24/ БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкинд 17.7 тэрбум төгрөгийн өртэй, найдваргүй зээлдэгчдийн жагсаалтад багтаж байгааг мэдээллэсэн юм.

Үүний хариуд тэрбээр Би хүнтэй суухдаа ах дүү чинь зээлтэй юу гэж асуух ёстой байсан уу? гэж өөрийн твиттер хуудсандаа бичээд байсан юм.

Тэгвэл тэрээр өнөөдөр өөрийн албан ёсны твиттер хуудсаараа сэтгүүлчийг aлнa гэж cvpдvvлcэн захидал илгээсэн тухай сэтгүүлч У.Оргилмаа дэлгэлээ.

Тэрбээр Та хоёроос болж ca лж байна, чамайг олж aлнa. Миний амьдралыг aлcaн бол хариугаа авна. Заригтай чинь хамт aлнa. Үнэн xopcoж байна. Нэгэнт тануус тэгж байгаан бол aлaлцaнa гэж бичжээ.

Эх сурвалж: Zarig.mn

error: Content is protected !!