Нас ахих тусам шинэлэг байж, хайрцагнаасаа гарч сэтгэх юмсан хэмээн хичээж л явна даа Амгаа нь

БСШУЯ-н сайд Л.Энх-Амгалан ёстой л сайн ажиллаж байгаа ганц сайд билээ. Боловсролын салбарт олон чухал зүйлийн бий болгож байгаа гэж магтах нэгэн цөөнгүй байгаа.

Харин түүний ханийг М.Сэржмядаг гэдэг ажээ. Тэрбээр Эхнэртэйгээ 13-р хороололын автобусны буудал дээр танилцаж байсан гэдэг. Сансарт анх эхнэртэйгээ айлын халаасны өрөө түрээслэн амьдарч байв.

Тэд залуу гэр бүлүүдэд тохиолддог бэрхшээлийг хамтдаа давж, үр хүүхдээ төрүүлж өсгөсөн. Эхнэр М.Сэржмядаг нь хуульч мэргэжилтэй, хүү Э. Хасбилэгт нь Эдийн засгийн чиглэлээр Канад Улсад суралцдаг, Охин Э.Цэрэндумаа нь дунд сургуулийн сурагч, Олон Улсын өсвөр үеийн төгөлдөр хуурчдын тэмцээний шагналтай.

Түүний төрсөн өдөр өчигдөр (1970 оны 1 сарын 25-нд төрсөн) тохиосон бөгөөд өөрийн цахим хуудастаа бичихдээ,

Би гэдэг хүн сайхан аав ээждээ 10 дахь хүү нь болон мэндлээд 52 дахь жилийн босгыг өнөөдөр алхаж буй юм. Олуулаа бужигнаж өссөн хүүхэд насны 18 жил, Орост оюутан болсон 5 жил, тэгээд үлдсэн 30 жил ханийнхаа хайр халамжид өдий зэрэгтэй явж, бид зовлон жаргалаа хамтдаа туулжээ.

Нас ахих тусам шинэлэг байж, нас ахих бүр хайрцагнаасаа гарч сэтгэх юмсан хэмээн хичээж л явна даа Амгаа нь. / Нилээд олон жилийн өмнөх зураг…/ хэмээжээ.

Л.Энх-Амгалан нь сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд тэрбээр 1992 онд Санкт-Петербургийн Их сургуулийн сэтгүүлчийн ангийг төгсөж ирээд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонинуудад ажлын гараагаа эхэлж байжээ.

error: Content is protected !!