Хүмүүсээ Осоржамаадаа туслаач, хоол унд юу юуны ч мөнгөгүй болчихлоо

Сошиал орчинд лайв хийж эхэлснээс нь олонд танигдаад буй Осоржамаа хүү олон хүний сайхан сэтгэлийн буянд өнөөг хүртэл дулаан гэрт, халуун хоолтойгоо залгаж яваа. Харин тэрээр олон хүмүүсийн тусыг умартаж өгсөн мөнгөөр нь их хэмжээгээр уух болсон нь тусламж өгсөн хүмүүсийн урмыг хугалаад байгаа юм.

Багаас өнчин өрөөсөн өсч хот газрыг ганцаар бараадаж хар бараан ажил хийн өдийг хүрч яваа ч лайв хийж эхэлснээс хойш ажил хийлгүй тусламж хандиваар гол зогоож байгаа гэхэд хилсдэхгүй. Тэрээр өнөөдөр өөрийн цахим хуудсанд дахин нэг тусламж хүсчээ.

Энэ тухай тэрээр: “За манайхаан Осоржамаа нь ганц зүйл гуйя. Хоол унд юу юуны ч мөнгөгүй болчихоод. Нөгөө их тусална ингэнэ тэгнэ гэсэн хүмүүс чинь бүгд утсаа авдаггүй.

Би гэртээ байж л байна. Хүмүүс яг хэрэг болохоороо хүнийг тоохоо больчихдог юм байна. Та нар юу гэж бодно уу хүн хүний ухамсар шал өөр эргэдэг юм байна. Осоржамаадаа туслах хүмүүс нь энэ миний данс шүү. Үнэн байдлаа хэллээ. Муулах гэсэн нь яах уу даа. Баян цатгалан амьдарсан хүүхдүүдэд байх” хэмээн бичжээ.

Түүний энэхүү постон доор “Машинтай юм байна лээ хүргэлтийн ажил ч болтугай хийгээч”, “Нохойн гөлөг ч өөрөө хоолоо олоод иддэг юм шүү”, “Чамайг нэг цаг лайв хийгээч 100,000-ыг өгье гэсэн хүн байсан биз дээ, Чи өөрөө 200,000 гээд больсон биз дээ”, “Нас бие гүйцсэн чамд мөнгө өгч байснаас хэцүү амьдралтай хүүхдүүдэд мөнгөө хандивласан нь хамаагүй дээр биз дээ” зэргээр сэтгэгдлүүд үлдээжээ.

error: Content is protected !!