Б.Ангирмаа Урлагийн гавьяат зүтгэлтэн болно

Ая зохиогч Б.Ангирмаа Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, тэмдэг хүртэхээр болжээ.Б.Ангирмаа Монголын рок, поп хөгжмийн эмэгтэй хамтлаг, дуучдын уран бүтээлийн түшиг тулгуур болсон даацтай уран бүтээлч.

Дуучин чамдаа, Сэтгэл догдлуулсан орой, Нутгийн агаар, Чиний харцанд, Киви хамтлагийн хит дуунууд түүнийх. Б.Ангирмаа Инээмсэглэл хамтлагийн ахлагч УГЗ Б.Долгионы төрсөн дүү бөгөөд төрсөн ах дүүс Урлагийн гавьяат зүтгэлтэн болж байна.

Монголын рок попын төмөр хатагтай гэгддэг Б.Ангирмаа 52 нас хүртлээ үсний стилээ ганц ч удаа өөрчилж байгаагүй ажээ. Тэрбээр анх урлагт хөл тавих үедээ ч халимаг үсээр гоёдог байж.

1980-аад оны сүүл үед зохиогдож байсан Ая дууны жигүүр эстрадын дууны уралдаанаар одоогийн рок попын ихэнх акулууд анх дебют хийж, олонд танигдсаж байсны нэг нь Б.Ангирмаа.

Угсаа гарал, удам судар яривал 20-р зууны нэр цуутай хөгжмийн зохиолчдын нэг Ч.Балчинжавын отгон охин, хөгжмийн зохиолч Б.Долгионы төрсөн дүү. Өөрөөр хэлбэл тэр элит гарал угсаатай түүний хувьсан өөрчлөгддөгүй имиж бол үс.

error: Content is protected !!