УИХ гишүүн Д.Ганбат, А.Адьяасүрэн нар ахмадуудад мөнгө тарааж явна

Сар шинэ дөхсөн энэ өдрүүдэд УИХ-ын эрхэм гишүүд ахмад настнуудад ул боов, еэвэн тэргүүтэн тарааж, шүүмжлүүлээд буй.

Уг нь тэд боорцог тараах биш, боорцгоо өөрсдөө авч идэх боломжийг нь нээж өгөх ёстой хүмүүс юм. Амьдралын чанар нь муудаж, авдаг хэд нь хүрэлцэхээ больсон ахмадууд ч яахав өгснийг нь залбираад авч байна.

Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Адъяасүрэн нар тойргийнхоо иргэдэд 500 төгрөгөөр багцалсан бэлэн мөнгө тарааж, сар шинийн бэлэг барьжээ.

Тэгвэл боовны хажуугаар бэлэн мөнгө тараах ажиллагаа эхэлжээ. Тодруулбал, Баянхонгор аймгаас УИХ-д сонгосон УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Адьяасүрэн нар аймгийнхаа ахмад настнуудад сар шинийн бэлэг болгож, бэлэн мөнгө тараасан байна.

error: Content is protected !!