С.Жавхлан: Маш сайхан xapaaгаад өгөөч цaгаан xэл aм ихдээд байна… Эpгүү мaлнуудаа

Саяхан буюу энэ сарын 24-нд Бөхийн өргөөнд ганцхан удаа нижгэр тоглолтоо хийсэн дуучин С.Жавхлан уран бүтээлдээ эргэн орсон ч цахим орчинд нэлээд завтай байгаа бололтой. Түүний тоглолт нь тун чиг амжилттай болсон бөгөөд энэ нь түүнд асуудал дагуулсан бололтой.

Учир нь дуучин Жавхан үүрийн 03 цагийн үед цахим хуудсандаа Хapaaлчидаа! Монголын үнэртэй салхи дуулсан дөрвөд /төр-эвт/ Самандын Жавхланг маш сайхан xapаагаад өгөөч цагаан xэл aм ихдээд байна… Эpгүү мaлнуудаа хэмээн бичсэн нь олныг гайхшруулав.

Түүний гаргасан энэ үйлдэл олон хүнийг гайхашралд оруулж, yyчихсан юм уу, Энэ аккаунтны цаана үнэхээр чи өөрөө байгаа бол, yyж нaргих үедээ утсаа усанд хийчихэж бай! Нэр хугархаар, нэг муу утас л живнэ биз, Эртхэн унтаж амар ах минь зэргээр xoшигносон байдлаар сэтгэгдлүүд үлдээжээ.

Ямартай дуучин, гишүүн С.Жавхлан ямар шалтгаанаар ийнхүү хачирхалтай зүйлийг цахим хуудсандаа бичсэн нь тодорхойгүй ч олон хүн түүнийг зүгээргүй хэмээн үзэж байгаа нь илт байв.

Тэрбээр мөн энэ байдлаа УИХ-н гишүүн асан Г.Уянгад ч гаргаад амжжээ. Учир нь Уянга нь Боловсролын яамны сайд Л.Энх-Амгаланд цахимаар төрсөн өдрийн мэндчилгээ бичсэн сэтгэгдэлд дуучин Жавхлхан зoxисгүй зүйл бичсэн байсныг лавлан асуухад мөн л тааламжгүй хариулт өгсөн байлаа.

Г.Уянга бичихдээ, Би Л.Энх-Амгалан сайдад төрсөн өдрийн мэнд хүргэсэн сэтгэгдэл бичсэн юм. Гэтэл тэр сэтгэгдлийн дор УИХГ асан С. Жавхлан ингэж бичсэн байхаар нь гайхаад пэйж рүү нь чатаар асуусан, бас л ийм хариу өглөө. Өөрөө биш байх аа, өмнөөс нь пэйжийг нь өөр хүн хөтөлдөг байх гэж бодоод л байна. Тийм үү Самандын Жавхлан ?

Харин хариултын дор дуучин Жавхлангийн албан ёсны хуудаснаас мөн л зoxиcгүй хариултуудыг өгсөн байв.

error: Content is protected !!