Ариунбаатарын арыг бат даадаг БАЯРМАА

Монгол улсын нэрийг урлагийн тавцанд дэлхийд цуурайтуулж яваа залуусын нэг бол яах аргагүй Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар билээ.

23 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн азтай, ба адтай залуу. Монгол Улсын Төр түүнийг хоолойн цар хүрээ, дэлхийд үнэлэгдэх чадварыг нь урамшуулж Чингис хааны одон хүртээсэн. Түүний хувьд хувийн амьдрал нь нэлээдгүй асуудалтай.

23хан насандаа 3-н эхнэрийн бараа хараад амжсан нэгэн. Одоо тэрээр жүжигчин Баярмаатай хамтын амьдрал эхлүүлээд чамгүй хугацааг ардаа үджээ. Жүжигчин бүсгүйн хувьд ч шинэхэн хайрын романс үүсгэсэн.

Тэгвэл олны анхаарлыг татдаг энэ хос нь хоёр хүүтэй болсон. Одоогоор Ариунбаатар Оросын Санкт-Петербург хотын алдарт Марински театрын тайзнаа ая дуугаа өргөж байгаа юм. Харин жүжигчин Баярмаа түүнийг үнэнч дэмжигч бөгөөд арын албыг нь бат даадаг сайн гэргий нь болжээ.

error: Content is protected !!