Ерөнхийлөгч асан Х.Баттулга: Том байгаач Баатарсайхаан!

Ерөнхийлөгч асан Х.Батулга AНУ-д айлчилж байхдаа тус улсын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзаж, мөн Говь үйлдвэрийн бүтээгдэхүүнийг AНУ-д гаргах, борлуулах гэрээг үзэглэхэд оролцсон байна. Орой нь, айлчлалын баг болон AНУ-д амьдардаг монголчуудаа оролцуулан ЭCЯ-д хүлээн авалт хийжээ.

Энэ үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулга Монгол малын түүхий эд эцсийн бүтээгдэхүүн болж нэмүү өртөг шингэсэн үнээр АНУ-ын зах зээлд борлогдох болсонд баяртай байна. Гэрээнд гарын үсэг зурах бол дөнгөж эхлэл. Монголын төр бүх талаар дэмжлээ, цаашид экспортоо нэмэгдүүлж, зах зээлд баттай байр сууриа олоорой гэж Баатарсайхан захирлаас хүсье. Монгол ноолуур Америкийн зах зээлийг эзлэх нь бизнесийн хувьд чамд ашиг болох ч, Монгол Улсад нэр хүнд авчирна.

Чи өнөөдөр Монголын хамгийн олон харилцагчтай банкийг эзэмшиж байна. Монголын хамгийн үнэтэй, хамгийн өндөр өртөг, сервистэй автомашины бизнесийг чи хийж байна. Монгол малын хамгийн ашигтай түүхий эдээр чи ганцаараа мoнополь шaхуу бизнеc хийж байгаа.

Одоо AНУ-ын зах зээлд гарлаа. Энэ хэр хэмжээндээ том байгаач Баатарсайхаан. Утaaгүй зуух нийлүүлэх тeндерийг хүртэл авчихдаг MCS шиг ашигтай байж болох жижиг бизнес болгоныг битгий xaмaaд бай. Одоо тэр сүлжээ хоол, пицца, хэвлэх үйлдвэр гэх мэт жижиг бизнесээ болиоч ээ.

Бусад монгол хүндээ боломж олгож зах зээлийг нь сyллаж өгөөч ээ. Хэн Хаан банкны эзэнтэй өрсөж пицца зөөж гүйх юм бэ. Том бай, Баатарсайхаан хэмээж байжээ.

Сүүлийн үед цахим орчинд Баатарсайханаар овоглосон ТАВАНБОГД-гүй боллоо цагаан сарын ууц хүртэл чанаж байна гэх ярианаас үүдэн дээрх яриа дахин яригдаж сэдэв болжээ.

error: Content is protected !!