ХӨДӨӨНИЙ АЙЛ-ныхан ҮЛГЭР ЖИШЭЭ ГЭР БҮЛ болжээ

Өөрсдийн хөдөлмөрөөр хаана ч сайхан амьдралыг бий болгож чаддаг хэмээн харуулсан Хөдөөний айл-ын хосууд маань өдгөө орон нутагтаа хэнээс дутахгүй сайхан амьдарч байгаа билээ.

Өв соёлоо уламжлан үлдээх санааг үргэлж олонд хүргэсээр ирсэн хосууд маань сар шинийн босгон дээр ҮЛГЭР ЖИШЭЭ ГЭР БҮЛ БОЛЛОО.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа: ҮЛГЭР ЖИШЭЭ ГЭР БҮЛ БОЛЛОО… Үхэр жилийн Цагийн Хүрдийн Баатрууд -н Үлгэр Жишээ гэр бүлээр шалгаруулсан МҮОНТ-н хамт олонд баярлалаа.

Манай гэр бүлийг үргэлж дэмжиж, Хөдөөний айл пэйжтэй минь хамт байдаг та бүхнийхээ итгэлээр энэхүү шагналыг авлаа. ТА НАРТАА МАШ ИХ БАЯРЛАЛАА хэмээжээ.

Хөдөөний айл хэмээх влогоороо танигдсан амьдралын дасгалжуулагч Ч.Ерөөлтүвшин, олон улсын хоол зүйч С.Буянтогтох нар. Их хотын амьдралыг орхиж хөдөө очиж амьдрахаар шийдсэн хосууд билээ.

Тэд Эрүүл амьдрах энгийн аргачлал сургалтыг онлайнаар явуулахын зэрэгцээ өөрсдийн гаргасан номоо Амазон дээр борлуулдаг. Амьдралын хэв маягаа бусдад үлгэрлэдэг хос маань Фэйсбүүк дээр 200 орчим мянган дагагчтай билээ.

Тэд Эрүүл амьдрах энгийн аргачлал сургалтыг онлайнаар явуулахын зэрэгцээ өөрсдийн гаргасан номоо Амазон дээр борлуулдаг. Амьдралын хэв маягаа бусдад үлгэрлэдэг хос маань Фэйсбүүк дээр 200 орчим мянган дагагчтай билээ.

Сошиал орчинд тун идэвхтэй байдаг гэрийн эзэн Ерөөлтүвшин хэлэхдээ Сүүлийн үед их олон хүн Ч.Ерөөлтүвшин намайг хөдөө нутагт ЯАЖ ингэж сайхан амьдраад байна аа…гэж гайхаж асуугаад байх юм.

Mөxөc миний жаахан өөдтэй өнгөтэй яваагийн минь гол цөм нь БИ APXИ УУДAГГҮЙД л байдаг болов уу…гэж боддог доо! 

Apxичин шахуу явсан жилүүд бий бий миний амьдралд!!!

Apxи yyхaa больсон эр хүнийг амьдрал

САЙН ХАНЬ & САЙХАН ЗҮЙЛС бүхнээр харамгүй шагнадаг юм болов уу даа…Надад цаашид хүрэхээр зорьж буй их олон ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ бий.

error: Content is protected !!