Хөгжмийн зохиолч, продюсер Б.Ангирмаа Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

XVII жарны Буян үйлдэгч хэмээх Усан бар жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдэд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна. 

Хөгжмийн зохиолч, продюсер Б.Ангирмаагийн рок поп урлагт оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ. 

Дуучин, хөгжмийн зохиолч, продюсер Б.Ангирмаа Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдлаа. 

Тэрбээр салбартаа 30 орчим жил ажиллаж байгаа бөгөөд олон уран бүтээл туурвисан Монголын рок поп урлагийн салбарын цөөхөн ая зохиогч эмэгтэйн төлөөлөл юм.

Тэрбээр Төр засагтаа, түмэн олондоо маш их баярлаж байна. Сайхан аав минь тэнгэрээс охиноо харж байгаа байх. Урлагт дурлуулсан гэр бүлдээ баярлалаа. Залуу уран бүтээлчдэд хэлэхэд ахмад үеэ хүндэлж яваарай гэж захимаар байна.

Дууг минь амьдруулж байдаг яруу найрагч, дуучин, хөгжимчиддөө мэхийн ёслоё. Амьдралын шалгуураар тунаж үлдсэн цөөн хэдэн багын найз нартаа баярлалаа. Би өнөөдөр хийсэн ажлаасаа илүүтэй баярлаж талархсанаа хэлмээр байна. Төмөр хатагтай нь та бүхэндээ маш их баярлаж явдаг шүү гэв.

Дуучин чамдаа, Сэтгэл догдлуулсан орой, Нутгийн агаар, Чиний харцанд, Киви хамтлагийн хит дуунууд түүнийх. Б.Ангирмаа Инээмсэглэл хамтлагийн ахлагч УГЗ Б.Долгионы төрсөн дүү бөгөөд төрсөн ах дүүс Урлагийн гавьяат зүтгэлтэн болж байна.

Монголын рок попын төмөр хатагтай гэгддэг Б.Ангирмаа 52 нас хүртлээ үсний стилээ ганц ч удаа өөрчилж байгаагүй ажээ. Тэрбээр анх урлагт хөл тавих үедээ ч халимаг үсээр гоёдог байж.

1980-аад оны сүүл үед зохиогдож байсан Ая дууны жигүүр эстрадын дууны уралдаанаар одоогийн рок попын ихэнх акулууд анх дебют хийж, олонд танигдсаж байсны нэг нь Б.Ангирмаа.

Угсаа гарал, удам судар яривал 20-р зууны нэр цуутай хөгжмийн зохиолчдын нэг Ч.Балчинжавын отгон охин, хөгжмийн зохиолч Б.Долгионы төрсөн дүү. Өөрөөр хэлбэл тэр элит гарал угсаатай түүний хувьсан өөрчлөгддөгүй имиж бол үс.

error: Content is protected !!