Богд Зонхова төслийн төсвийг царцааж, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх Соёлын сайд Ч.Номингийн санал дэмжигдлээ гэв

Саяхан цахим орчинд олноос шүүмжлэл хүртсэн төслийн нэг бол Богд Зонхова цогцолбор барих ажил байсан. Үүнтэй холбогдуулан нэлээд хэдэн хүн хамт нэр цохогдож байсныг нэг нь Соёлын сайд Ч.Номин байв. Харин тэрбээр энэ төслийг зогсоосон талаараа ийн бичжээ.

Тэрбээр мэдэгдэхдээ, Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх Богд Зонхова цогцолборын төслийг миний бие цаг үеэ олоогүй гэж үзсэн учраас зориулалтыг өөрчлөх саналаа Засгийн газарт хүргүүлсэн байсан.

Саналыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд цогцолборын төсвийг ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зарцуулахаар шийдвэрлэлээ. Богд зонхова төсөлтэй адил тэвчиж болох бүхий л хөшөө, дурсгалыг мөн цaрцааж, ахмад настнуудын тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэхийг Засгийн газрын гишүүд бүрэн дэмжлээ гэв.

error: Content is protected !!