О.Осоржамаа бycдад xyтгaлyyлсан уу

Нийгмийн сүлжээнд нилээдгүй дaгагчтай О.Осоржамаа xyтгaлyyлж rэмтcэн гэx мэдээллийг эх сурвалж өглөө.  

Тодруулбал, О.Оcоржамааг Сүхбаатар дүүргийн 36 настай эрэгтэй Б гэгч coгтyypcaн үедээ эpүүн тус газар  нь xyтгaap зvcэж rэмтээcэн байна. Tyc xэpгийг Чингэлтэй дүүргийн цaгдaaгийн xэлтcээс шaлгаж эxэлжээ.

Багаас өнчин өрөөсөн өсч хот газрыг ганцаар бараадаж хар бараан ажил хийн өдийг хүрч яваа ч лайв хийж эхэлснээс хойш ажил хийлгүй тусламж хандиваар гол зогоож байгаа гэхэд хилсдэхгүй. Тэрээр хамгийн сүүлд сошиал орчинд олны анхааралд өртөхдөө өөрийн цахим хуудсанд дахин нэг тусламж хүсчээ.

Энэ тухай тэрээр: “За манайхаан Осоржамаа нь ганц зүйл гуйя. Хоол унд юу юуны ч мөнгөгүй болчихоод. Нөгөө их тусална ингэнэ тэгнэ гэсэн хүмүүс чинь бүгд утсаа авдаггүй.

Би гэртээ байж л байна. Хүмүүс яг хэрэг болохоороо хүнийг тоохоо больчихдог юм байна. Та нар юу гэж бодно уу хүн хүний ухамсар шал өөр эргэдэг юм байна. Осоржамаадаа туслах хүмүүс нь энэ миний данс шүү. Үнэн байдлаа хэллээ. Муулах гэсэн нь яах уу даа. Баян цатгалан амьдарсан хүүхдүүдэд байх” хэмээн бичжээ.

Түүний энэхүү постон доор “Машинтай юм байна лээ хүргэлтийн ажил ч болтугай хийгээч”, “Нохойн гөлөг ч өөрөө хоолоо олоод иддэг юм шүү”, “Чамайг нэг цаг лайв хийгээч 100,000-ыг өгье гэсэн хүн байсан биз дээ, Чи өөрөө 200,000 гээд больсон биз дээ”, “Нас бие гүйцсэн чамд мөнгө өгч байснаас хэцүү амьдралтай хүүхдүүдэд мөнгөө хандивласан нь хамаагүй дээр биз дээ” зэргээр сэтгэгдлүүд үлдээжээ.

error: Content is protected !!