TIMON эргэн ирэлт хийх үү

Тимон нэрээр нүүрэндээ баг зүүж, хэд хэдэн дуу дуулж олонд танигдсан Их засаг-ийн их сургуулийн захирал Н.Ням-Осорын хүү Н.Учрал одоо бол УИХ-н шинэ үеийн төлөөлөл болсон ГИШҮҮД-н нэг болсон билээ.

Н.Учралын хувьд улстөрч болохоос өмнө дуучин тэр дундаа ТИМОН гэх урлагийн нэртэй реп урсгалаар уран бүтээл туурвигч нэгэн байсан гэдгийг олон хүн мэднэ.

Хэсэг хугацаанд гадаадад суралцаж байгаад эх орондоо ирүүтээ аавынхаа үүсгэн байгуулсан “Их засаг” их сургуульд удирдах ажил хийх болсон Н.Учрал уран бүтээл хэмээх зүйлийг ор тас мартан ийнхүү одоогийн замналдаа орсон гэхэд болно.

Тэгвэл шинэ оны өмнө төрсөн өдрөөрөө хуучнаа дурсан Тимон байх үеийн дуугаа цомхон хүрээнд тайзнаа дуулаад авсан тэрбээр ТИМОН -ий эргэн ирэлтээ хийх гэж буй бололтой. Харин энэ удаад тэрбээр өөрөө юу эсвэл шинэ залуу үе нь үү гэмээр зургийг цахим хуудастаа оруулжээ.

Учир нь хүүхэд залуусын дунд Гремикс нэрээр танигдсан залуутай нэгэн зургаа оруулж, Бид 3 удахгүй тоглолтоо хийнэ шүү. Gremix хэмээн бичжээ.

Н.Учрал Тимон нэрээрээ уран бүтээлээ туурвиж явахдаа олон үйл явдалтай тохиосны хамгийн сонирхолтой бөгөөд азтай учрал нь заяаны ханиа олсон явдал аж.

Тэрбээр анхны харцаар дурласан эхнэрээ дуугаараа найрч, өөрийн болгосон тун адтай эр гэлцдэг. Тэд тоонотой гэрт толгой холбосоор даруй 13 жилийг элээж, өдгөө гурван хүүхдийн аав, ээж болжээ. Сайхан ч гэргий, сайн ч эзэгтэйн үүргээ гүйцэтгэж буй Ч.Сэлэнгэ хадам аавынхаа бизнесийг өргөжүүлж, “Рояаль” академийг нэр төртэй удирдан залж яваа. 

Тэрбээр Тимон байх үеийн талаараа дурсан ярихдаа, Би Тимон нэрээр дуулж явсан үедээ хайртай. Хүмүүс намайг хийж байсан ажилтай маань холбож хип хоп дуучин Тимон гэдэг талаас нь хандах гээд байдаг. Үүгээрээ би бахархдаг. Тимон байсандаа баярладаг. Миний залуу нас, хүүхэд насны хамгийн аз жаргалтай мөч бүхэн Тимонтой холбоотой. Би өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр амьдарч чаддаг. Тэр зүйлээр би урам зориг, таашаал авч байсан. Урлаг надад хүнтэй яаж харилцах, хүнийг яаж татах, хүнд өөрийнхөө үзэл бодлыг яаж ойлгуулах зэрэг мэдрэмжүүдийг өгсөн.

Ер нь мэдлэгтэй хүн биш мэдрэмжтэй хүн хол явдаг юм байна. Энэ мэдрэмжийг хүн заалгаж сурдаг юм байна. Уран сайхны торгон мэдрэмж өндөр байна гэдэг гайхамшигтай. Би одоо ч гэсэн аливааг хараад аль өнцгөөс нь хийвэл гоё вэ гэдгийг мэдэрдэг. Энэ бол надад өгсөн урлагийн бэлэг.

Гэхдээ Тимон ахиж дуулахгүй. Харин дууны шүлгийн уран бүтээлээр урлагтайгаа холбогдоно. Би дуучин С.Бичүүгийн Ахиж би дурламааргүй байна, Нууцхан гуниг, Сүүлчийн зогсоол, дуучин Мөнхбат Лхагва нарын Сайн уу, найз минь зэрэг дууны шүлгийг бичсэн хэмээн ярьж байжээ.

error: Content is protected !!