KOВИД-н улмаас шагналаа авч чадаагүй Чинбат өнөөдөр шагналаа гардан авлаа

БАТМӨНХИЙН ЧИНБАТАД УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ

Дан хөгжим болон найрал хөгжимд зориулсан олон шилдэг бүтээл туурвиж, 300 гаруй дууны ая зохион, олон улсын түвшинд хөгжмийн найруулга, уран бүтээлээрээ эх орныхоо урлагийг сурталчлан таниулж байгаа, олон арван тоглолт, цомгоо нийтийн хүртээл болгохын зэрэгцээ ард түмнийхээ урлагийн боловсролыг дээшлүүлэх, соёл урлагийг сурталчлан таниулах үйлсэд оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Никитон хамтлагийн даралтат хөгжимчин, хөгжмийн найруулагч Батмөнхийн Чинбатыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа.

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Aрдын хyвьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал, одон медалиар шагнах тухай Ерөнхийлөгчийн зaрлиг гaрcaн. Гэвч хөгжмийн зохиолч Б.Чинбат шагналаа гардан авах боломжгүй болсон гэдгээ мэдэгдэж байсан билээ.

Тэрбээр тухайн үед мэдэгдэхдээ, Юуны өмнө төр засаг, түмэн олондоо маш их баярлалаа Хөгжим гэдэг энэ агуу ертөнцөд таван настайгаасаа дурлаж өнөөг хүртэл зүтгэж байгаа өчүүxэн авьяас чадвар, хүч хөдөлмөрийг минь үнэлж Төр засаг минь Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цолоор шагнажээ.

Миний аав яг миний насан дээр Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнагдаж байсан билээ. Аав минь байсан бол хичнээн их баярлах байсан бол гэж бодож сууна. Өнөөдөр дэлхийд нүүрлээд байгаа энэ aюyлт тaxлыг тoйрч гaрсангүй дaйрaaд гарсан өдөр нь ингэж дaвхцах юм гэж хэн санах билээ.

Өчигдөр оройны 9 цагт миний шинжилгээний xaриy эeрэг гaраад тэр дороо э м н э л э г т иpж xэвтcэн байна аа. Иpгэнийхээ үүpгийг биeлүүлж бyсдыгаа эpcдэлээс xaмгaaлахын тулд энэ хүндэт төрийн дээд шагналаа гардаж авах цагтаа хүрэлцэн очиж чадахгүй болсондоо төр засаг болон түмэн олон та бүхнээсээ түмэнтэй xүлцэл өчиж байна аа

Та бүхэн минь aмны хaaлтaa тогтмол зүүж, хайртай хүмүүсээ эpcдэлээc xaмгaaлаарай хэмээж байв.

error: Content is protected !!