Messenger-н зурвасаа screenshot хийвэл мэдэгдэл очдог болно

Facebook-ийг эрхлэн явуулдаг Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Закерберг Messenger аппликейшны шинэчлэлийн талаар мэдээллээ.

Messenger нь 2016 оноос “end-to-end encrypted (E2EE)” буюу шифрлэсэн зурвастай болсон. Улмаар хэрэглэгчид зурвасаа өөр хэн нэгэнд харуулахгүйн тулд “Vanish Mode” буюу “secret conversation” тохиргоог идэвхжүүлэх боломжтой болсон.

Уг тохиргоог идэвхжүүлсэн үед хэн нэгнээс ирсэн зурвас болон өөрийнхөө илгээсэн зурвасыг харсны дараа Messenger-ээс гарахад зурвас автоматаар алга болдог.

Тэгвэл Meta уг тохиргоог илүү боловсронгуй болгож GIF, хариу үйлдэл, sticker зэргийг ашиглах боломжтой болгосноос гадна хэрэв та Messenger-ийн зурвасаа screenshot хийвэл харилцсан хүнд нь мэдэгдэл очдог болжээ.

error: Content is protected !!