Б.Батмаа: Хүн ээж аавыгаа 100 жил үүрч явсан ч ачийг нь хариулж чадахгүй болохоор тэдэнтэйгээ үг сөрдөггүй

GoGo-ийн асуултууд булангийн энэ удаагийн дугаарт жүжигчин Б.Батмаа оролцлоо. Тэрээр айлын долоо дахь хүүхэд юм. Цэцэрлэгт байхдаа Би том болоод batman болно гэж хэлээд бусдын хайрыг татаж, цэцэрлэгийнхээ хүндэт самбарт зургаа нийтлүүлж байсан түүний хүүхэд нас баяр, гунигтай ээлжлэн оршжээ.

Ганцаараа байхдаа бүхий л зүйлсээ эмхэлж, гэрээ цэвэрлэх дуртай тэрээр 18 настай үе рүүгээ буцаад очвол өөртөө бага эмор гэж хэлнэ гэсэн юм.

Өөрийгөө зарчимч, цэвэрч, үнэрч гэх гурван үгээр тодорхойлсон Б.Батмаа хамгийн сүүлд Тал нутгийн зомби кинонд гол дүрийг бүтээсэн юм.

Уг киноны зураг авалтын үеэр морь унаж сурсан тэрбээр Морь унаад шогшиж, цогих, давхих мэдрэмж үнэхээр гоё байсан гэв.

Багадаа дамбо хочтой байсан хэмээн инээмсэглэх тэрээр Бурхан багшийн сургаалыг сонсож, буддизмийн онолыг их уншдаг аж. Хүн эцэг, эх хоёрыгоо мөрөн дээрээ суулгаад 100 жил үүрч явсан ч ачийг нь хариулж чадахгүй гэж бурхан багшийн сургаалд заасныг санаж явдаг. Ээж, аавтайгаа үг сөрдөггүй гэж ам бардам хэлэх жүжигчин бүсгүй урдаа тавьсан зорилгынхоо төлөө мөнгөө хуримтлуулж, гадаадад сурахаар зэхэж буй аж.

Ингээд Б.Батмаа GoGo-ийн асуултууд-ад хэрхэн хариулсныг хүлээн авч үзнэ үү.

Эх сурвалж: Gogo.mn

error: Content is protected !!