H.Цэлмүүн: МАК Цемент-ийн зээлийг чанаргүй, нэг ч төлөлт хийгдээгүй гэх xyдaл мэдээлэлд залруулга хийхийг шаардах болно

МАК Цемент ХХК нь 2017 оны зургадугаар сард Европын тоног төхөөрөмж, технологи бүхий цементийн үйлдвэрийг ашиглалтад оруулахад Монгол Улсын Хөгжлийн банкнаас 6.5 сая ам.долларын зээл авсан байдаг. 

Тэгвэл сүүлийн үед Хөгжлийн банкнаас өндөр дүнтэй зээл авсан ч эргүүлэн төлөөгүй компаниудын асуудал хөндөгдөхөд Мак Цемент ХХК-ийн нэр гарсан. Тодруулбал, Мак Цемент-ийг зээлээ төлөөгүй гэсэн мэдээлэл түгсэн юм.

Тэгвэл тус компанийн дэд ерөнхийлөгч Н.Цэлмүүн өөрийн твиттер хуудастаа Хөгжлийн Банкнаас авсан МАК Цементийн зээлийг чaнаргүй, нэг ч төлөлт хийгдээгүй гэх xyдaл мэдээлэлд зaлруулга хийхийг шаардах болно гэжээ.

Н. Цэлмүүний хувьд тэрбээр Монголын Алт Корпораци буюу МАК ХХК-ийн Дэд Ерөнхийлөгчийн албыг 2016 оны 7-р сараас хүлээн авсан бөгөөд тухайн үед энэ талаараа бичихдээ,

Өнөөдөр миний хувьд томоохон үйл явдал тохиож байгаа тул та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо. Эцэг эх маань 23 жилийн уйгагүй их хөдөлмөрөө надад итгэл найдвар агуулж удирдуулахаар аав маань өнөөдөр ажлаа албан ёсоор шилжүүлж байна.

Өнөөдөр би олон МАК-чуудын ирээдүйг хариуцлагатай хариуцахаас гадна, урдаа байгаа том төслүүдээ урагшлуулах үүрэг хүлээж байна. Сүүлийн 4 жил эдийн засгийн уналттай үед МАК компани оршин тогтнолын төлөөх тэмцлийн хажуугаар нийтдээ 1.5 тэр бум ам.долларын төсөл хэрэгжүүлж байна. Эдгээр төслүүд ажлын байр бие болгохоос гадна, улсын төсөвт, Монгол Улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулах болно! Би хичээнээ! Хамтдаа хөгжицгөөе залуусаа! Монголын томоохон компанийн хамгийн залуу эмэгтэй СEO болсондоо баяртай байна! хэмээж байжээ.

error: Content is protected !!