Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар шинэ дууны клипээ гурван хүүхдээрээ гоёжээ

Хамтын амьдралаа эхлүүлээд багагүй хугацааг үдэж байгаа Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар гурван хүүхэдтэй болсон. 

Тэд анхны хүүдээ Б.Жавхлан гэж нэр хайрласан бол хоёр дахь охиноо Б.Баясгалан гэж нэрлэжээ. Ийнхүү нэгэн цагт нийтийн дууны ханхүү, хатан явсан С.Жавхлан, Т.Баясгалан хоёрын нэрсийг хүүхдүүддээ хайрласан нь цаанаа учир жанцантай л байх.

Ямартаа ч хосууд  дараагийн уран бүтээлдээ эрчимтэй орж МАЛ МАЛЛАХ САЙХАН уран бүтээлээ цагаан сараар гаргахаар болжээ. Харин энэхүү шинэ уран бүтээлээ гурван сайхан үрээрээ гоёжээ.

error: Content is protected !!