Ц.Шаравжамц : Уучлаарай. Буруутан хайгаад байгаа бол намайг буруутга

Michel&Amazonka: Алдаа гараагүй, жинхэнэ зургийг маргааш ил болгоно

Өвлийн олимпод эх орноо төлөөлөн оролцох тамирчдын хувцасыг Michel&Amazonka брэнд үйлдвэрлэсэн. Харин хувцас дахь Mongolia гэдэг үгийг moncolia гэж бичсэн зураг ил болж, олон нийтийн шүүмжлэл дагуулж байна.

Уг зургийг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц гар утсаараа дарж, нийгмийн сүлжээнд нийтэлжээ.

Энэ талаар Michel&Amazonka брендийн менежерээс тодруулахад Алдаа гараагүй. Нэхмэл материал дээр үсэг, гар утсаар дарахад алдаатай харагдсан байна. Бид албан ёсны тайлбар, бодит зургийг өнөө орой мэдээлнэ гэсэн тайлбар хэллээ. Michel&Amazonka брэнд нийт 20 хүний хувцас үйлдвэрлэжээ. Тамирчид тэмцээнд оролцохоор өнөөдөр хилийн дээс алхах юм.

Тэгвэл энэ асуудлаар Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц дараах тайлбарыг өгчээ.

Тэрбээр Цамц ирэнгүүт нь анзаарахгүй өмссөн байна лээ. Орой лигийн тоглолтон дээр алдаагүй сүүлийн загвараа авчирч өгсөөн. Тэгэхдээ манайх захиалаагүй манайх хийгээгүй төсвөөс мөнгө гараагүй гэдгийг ойлгож болгооно уу? Бээжин рүү явах хүмүүс бүгд алдаагүй хувцасаа өмсөөд явна. Миний буруу гэв.

error: Content is protected !!