Дуучин С.Жавхланд их хэмжээний юaнь aмлаад бaйсан хятадууд ЭЭЖИЙН ЧАНАСАН ЦАЙ дууг хятад хэлээр зөвшөөpөлгүй дуулуулсан уу

Хятадын талаас дуучин С.Жавхланд их хэмжээний юань санал болгон дуу дуулахыг хүссэн гэх мэдээлэл цахим орчинд тараад байсан билээ.

Энэ талаар бичихдээ, Ээжийн чанасан цай дууг Хятадаар дуулаад өгөөч гэж санал ирсэн юм. 16 тэгтэй юанийн санал байлаа. Татгалзсан. Яагаад гэвэл би Хятадаар дуулж чадахгүй ээ гээд үнэнээ хэлсэн. Тэгэхэд Монголоороо дуулсан үг нь Бээжингийн онгоц буудал ч юм уу Хятадад энэ тэнд их явдаг болчихсон байсан юм. Үүнийг Хятадаар дуулчихсан байсан бол асар их зоос олноо Жавхлан минь гээд нөхдүүд санал тавиад байлаа хэмээн тэрбээр ярьж байжээ.

Тэгвэл хятад хэлээр тус бүтээлийг дуулсан дуу цахим орчинд тарсан байна. Ямартаа ч Жавхлан дуулах саналаас татгалзсан ч нэгэн эмэгтэй хоолойгоор хятад хэлтэй дуу цацагдсан байна. Энэхүү дууг Рен Линг гэх хятад уран бүтээлч дуулсан бөгөөд дууны үгийг өөрчилж Эмээгийн сүүтэй цай гэх нэрээр өөрчилж дуулжээ.

https://m.kuwo.cn/newh5app/play_detail/40351738?s=04 энэ линк дээр дарж Ээжийн чанасан цай дууны хятад хэл дээрх хувилбарыг сонсоно уу.

Ээжийн чанасан цай дууны үгийг Жавхлангийн аав Саманд бичиж байжээ. Харин аялгууг нь хөгжмийн зохиолч Б.Магсаржав бүтээсэн юм.

Дуу бүтсэн талаар хөгжмийн зохиолч Б.Магсаржав ярихдаа, Сүүлд хоёр мянган онд бид хоёр Хөх хотод таардаг юм. Таардаг ч юу байхав, Саманд гуайн бие жаахан чилээр­хүү Хөх хотод эмчлүүлэхээр очсон. Би тэнд амьдарч байсны хувьд, урлагт хайртай залуу нутагтаа очиход минь сайхан сэтгэлээр угтаж авсан дурсамж дурдатгалаа бодоод Саманд гуайдаа хэд хоног цайг нь зөөсөн юм аа.

Нэг өдөр хөгшин хэлж байна. Та хэд маань сайхан л цай чанаж өгөх юм. Гэхдээ ижийгийн минь цайг яаж гүйцэх билээ. Хятадын сүү, Монголын сүү хоёр өөр шүү дээ гэв. Маргааш нь Ээжийн чанасан цай гэх дууны шүлэг биччихсэн намайг хүлээж байсан.

Миний хүү мундаг дуучин болно. Одоо Соёл урлагийн их сургуулийн оюутан байгаа. Чи энэ шүлэгт аялгуу хийгээд хүүд минь өгөөрэй гэж захиж билээ.

Тухайн үед Жавхлан зохиолын дууны ертөнцөд цахиур хагалан, шуугиу­лан гарч ирж байлаа шүү дээ. Ингэж л Саманд гуайн захиасыг биелүүлж Ээжийн чанасан цай дуунд нь аялгуу хийгээд хүүд нь өгсөн хэмээжээ.

error: Content is protected !!