Мисс Дашбалжид VOICE шоугаар эргэн ирэв

Ням гараг бүрт үзэгч олныг цэнхэр дэлгэцийн өмнө суулгаж буй контентийн нэг бол THE VOICE OF MONGOLIA шоу нэвтрүүлэг билээ. Гарах дугаар бүртээ л сонин содон оролцогчоор дүүрэн энэ нэвтрүүлгийн өнгөрсөн амралтын өдрийн дугаарт загвар өмсөгч М.Дашбалжид оролцсон нь олон хүний нүдэнд тусав.

Тэрбээр өмнө Miss Universe тэмцээнд оролцон олонд танигдаад байсан. Тэгвэл тэрбээр энэ удаад тэс өөр төрх буюу дуулж үзэгчдийн өмнө иржээ. Реп төрлөөр дуулсан түүнийг харин дажгүй сайн үглэж байсан хэмээн дэмжих үзэгчид олон байлаа.

Харамсалтай нь түүнд дөрвөн шүүгч эргэж хараагүй учир тэмцээнээ ийн өндөрлөжээ.

Түүний хувьд 2018 онд эх орноо төлөөлөн алхах гоо бүсгүйг шалгаруулах Miss Universe Mongolia уралдаанд оролцож байсан.

Шалгаруулалтын эцсийн мөчид ТОП таван миссийг шалгаруулсан. Нэвтрүүлгийн зохион байгуулагчдын зүгээс топ таван миссээс If you could change one thing about yourself, what would it be? буюу Хэрвээ танд өөрийнхөө нэг зүйлийг өөрчлөх боломж олдвол юуг өөрчлөх вэ? гэсэн асуултыг оролцогчдоос асуусан юм. 

Гэвч ихэнхи нь хариулж чадаагүй нь олны шүүмжлэлийг дагуулж байсныг уншигч олон санаж буй.

Тэгвэл үүнийг комедиан Ч.Хантүмэн миссүүдийн хэлний мэдлэггүйг шooлж, инээсэн, ёc бyс үг хэллэг агуулсан видео бичлэг цахим хуудсаар цацагдаж, олон нийт түүний зөв, буруу хэмээн хоёр талцаж байсан бөгөөд хожим нь тэд эвлэрч байсан юм.

Тухайн үедээ Дашбалжид өөрийн цахим хуудастаа энэ талаар үзэл бодлоо бичихдээ, Би чаддаггүй байсан бол алдаанаасаа суралцаад явна. Энэ асуултад би хариулахгүй биш өөрийн үзэл бодлын зүгээс Уучлаарай энэ талаар би бодож үзээгүй юм байна гэсэн хариулт өгсөн. Яагаад гэвэл одоо байгаа бүх зүйлдээ би хангалттай сэтгэл хангалуун байдаг болохоор өөрийгөө өөрчлөх шаардлага надад байхгүй.

Бодит байдал, зүйлсийг биеэр харж, мэдэрчихээд хүн мyyлна шүү зарим нэг хүмүүс. Хүн сaндaрч тyлгамдсан үедээ чаддаг зүйлээ хүртэл чадахгүй болдог үе байдаг шүү дээ. Хэдэн мянган хүний өмнө ганц ч удаа  тайзан дээр гарч үг хэлж үзээгүй хүмүүсээ. Хэлгүй байтлаа өмнө нь миссийн тэмцээнд яваад шагнал аваад ирэв гэж хэмээн үзэл бодлоо цахим хуудсаараа дамжуулан хуваалаж байсан билээ. 

error: Content is protected !!