МУГЖ, Төрийн соёрхолт Ц.ТӨМӨРБААТАР-н залуужсан төрх олныг гайхашруулав

МУГЖ, Төрийн соёрхолт Ц.ТӨМӨРБААТАР гадаад төрхөндөө өөрчлөлт оруулан өмнөхөөсөө улам залуу өнгө төрхтэй болжээ.

Тэрбээр гоо сaйхны мэc зacлын үр дүнд 30 хоногийн дараах бодит дүр төрхөө цахим орчинд харуулсан нь олон хүний анхаарлыг татаад байна. Түүний хувьд гоо сайхны мэс заслын эмнэлэгт нэг жилийн хугацаатай залуужуулах төсөлд хамрагджээ.

Жүжигчин Төмөрбаатарын улам залуужсан төрхийг харсан олон хүн хэрхэн өөрчлөлт хийснийг ихээр сонирхож байгаа аж.

Venera VIP Clinic гоо сайхны эмнэлэгт үйлчлүүлэн наснаасаа залуу төрхтэй болсон жүжигчин тэрбээр ч өөрийн гадаад төрхөндөө тун сэтгэл хангалуун байгаагаас гадна гоо сайхны арчилгаа зэргийн мэдлэгээ ихээхэн нэмсэн гэдгээ ярьсан байна.

СУИС-д багшилж байхдаа оюутнуудынхаа дундаас өөрөөсөө 10 гаруй насаар дүү бүсгүйг амьдралынхаа ханиа болгосон гэдэг. Тэд найман жилийн өмнө анхны охиноо өлгийдөн авч байсан бол  залуу гэргий нь хэдхэн хоногийн өмнө нярайлж, хосууд хүүтэй болжээ. Ийнхүү МУГЖ Ц.Төмөрбаатар 60 насны босгон дээр удам залгах хүүтэй болсон

Монголын урлагийн түүхэнд зуун жилийн турш үгүйлэгдэж яваа Цагааны Цэгмид хэмээх энэ хүмүүн 1905 онд хуучнаар Түшээт хан аймгийн Хүдэр харуулын Сүвсүүл баруун бэлчир гэдэг газар буюу одоогийн Булган аймгийн Сайхан суманд төржээ. Ц.Цэгмид гурван нас хүртлээ Булган аймгийн Сайхан суманд байсан бөгөөд гэрийнхэн нь өртөө харуулын албанд тохоогдон Сэлэнгэ аймаг руу шилжсэнээр Сэлэнгэ аймгийн Харуул гэдэг газар өсч торнисон гэдэг.

Аав ээж нь түүнийг төрөхөд уг нь Батсүх гэж нэрийдсэн аж. Гэвч хүү долоон насандаа нэг их өвдөж. Тухайн үед эмч домч гэж байгаагүй учир аав ээж нь лам бараадаж учрыг лавлавал нэр нь хүнддэж хэмээн оношилж Цэвэгмид хэмээн нэрийдсэн гэдэг. Гэвч энэ нэр яван явсаар нэг л мэдэхэд Цэгмид болсон гэх.

Удам  дамжсан авьяаслаг  жүжигчдийн нэг Ц. Төмөрбаатар багадаа тун ч дэггүй нэгэн байжээ. Багаас шүлэг унших дуртай байсан түүнийг ахлах ангид ороход алиалагчаас эхлээд олон хошин шогийн номерт оруулах гэж багш нар байдгаараа хөөцөлдсөн ч бараагүй гэдэг.

Цэл залуухан 25 насандаа Төрийн соёрхолт хэмээх хүссэн аавын хүү аваад байдаггүй хүндтэй шагналыг зүй ёсоор гардаж, хамгийн гайхалтай нь өөрийнхөө хүсэлтээр буцааж байсан бардам монгол эр. Энэхүү шагналыг авсаныхаа дараа тэрбээр хүмүүсийн хар цагаан хэл аманд орж маш хэцүү байсан гэдэг. Хувь хүний хувьд. Ингээд л төрийн соёрхолтоо буцаасан.

Тэрбээр нэг хэсэг сархад зооглодог байжээ. Тэгээд сархад хүний амьдралд ямар их гай болдгийг мэдмэгцээ өөрийн ухамсраараа биеэ татаж авсан гэдэг.  Одоо тэрээр айраг ч уудаггүй. Сархадны талаар түүний хэлсэн цөөн хэдэн үгс: Хүн жигших тусам улам жигшдэг юм байна лээ. Тухайн үедээ жаргалыг амсдаг л байх. Тэр нь гарсны дараа ямар зовлон болох вэ. Уусан тохиолдолд юу ч хийхийг бүү мэд. Би эцэг эхийн хайр энэрлийг мэддэг учраас ухаараад гарсан.

Хүнд өвчтэй эхнэрээ асран сувилж, гэр орноо түшигтэй сайн ханийн ёсоор авч яваа гүндүүгүй нэгэн эрийн амьдралаар хүнийг хайрлах сэтгэлийн хүч ямар гайхамшигтай болохыг харуулсан бүтээл. Үзэгч олны сэтгэлийн утсыг хөндсөн энэхүү кинонд МУГЖ И.Одончимэгийн хамт гол дүрд тоглосон.

-Таны багад шинэ жил ямар болдог байсан бэ? 

Надад жил бүрийн шинэ жил, наадам сайхан болж үлдсэн. Бага байхад алим, жүрж ховор байсан. Арванхоёрдугаар сар гарангуут Шинэ жил болох нь эдгээр жимсийг идэх нь гэж бодохоор бараг нойр хүрдэггүй байлаа. Гацуур модоо чимэглэх гэж их л догдолдог байж билээ. Тэр үед одоогийнх шиг хиймэл гацуур байгаагүй тул ойн хамгаалагчаас зөвшөөрөл авч уулнаас ориг гацуур чаргаар авч ирж, гэрийнхээ хойморт зална.

Гялгар, гоёмсог чимэглэл байдаггүй байсан болохоор өнгийн цаасаар элдэв янзын амьтны дүрс хайчилж өлгөдөг байсан. Мөчир дээр нь хөвөн наана. Цас тогтсон мэт харагдуулах гэж тэр л дээ.

Өвлийн өвгөнөөс бэлэг их авдаг байв уу? 

Айлд өвлийн өвгөн нэг их ирдэггүй байсан. Харин цэцэрлэг, сургуульд жил бүр ирнэ. Тэр болгонд л бэлэг авна шүү дээ

Та “Миний аавын нэрийг шавь нараас нь эхлээд олон хүн барьдаг. Тэгсэн хэрнээ хөшөөг нь ч босгоогүй байна шүү дээ” гэж хэлж байсан?

 Тэр үед би жаахан шарлахсандаа тэгж хэлсэн байж магадгүй. Би аавдаа зориулж хөшөө босгох гэж их хичээсэн. Гэвч бараагүй. Харин одоо чадахаар болсон. Гэхдээ одоо зарим хүн амьд хэрнээ өөрсдөдөө хөшөө босгуулах гээд байгаа болохоор больсон. Тиймээс Цагааны Цэгмид гэдэг хүн байсан уу байсан, кино урлагт дийлж байсан уу, дийлсэн нь үнэн юм чинь би өөрөөр мөнхлөх гээд яах вэ дээ. Би зүтгэсэн зүтгээгүй ард түмэн аавыг минь мэдэх юм чинь.

Таны аав ер нь хэдэн шавьтай вэ? 

13. Итгэлт баян А.Очирбат агснаас эхлээд олон сайн жүжигчин бий. Кино урлагийн дээд сургуулийн кино драмын ангид багшилж байсан жүжигчин Д.Маамхүү гуай ч байна. Энэ хүн одоо ямар ч гавьяа, шагналгүй явна. Чөлөөт уран бүтээлч гэсэн гудамжинд дэлгэрсэн үгээр өөрийгөө баясгаад таарсан кинондоо тоглоод явж байна.

Таны эгч СУИС-ийн төгөлдөр хуурын багш, дүү Төмөрхуяг, Төмөрсүх нар тань жүжигчин, балетчин мэргэжилтэй. Жүжигчид Ц.Цэгмидийн хүүхдүүдийг дарж бай гэсэн байдаг юм билээ. Яагаад ингэж хэлсэн юм бол?

 Ц.Цэгмидийн хүүхэд гэхээр л бүгд урлагийн хүн болж байдаг юм уу. Тэднийг дарж байх хэрэгтэй гэсэн яриа өвгөчүүдээс гарсан. Дараагийн үе нь ч хэрэгжүүлэх гэж явна. Гэхдээ чадахгүй л дээ. Авьяас билэг агуу юм чинь биднийг хэчнээн дараад ч дийлэхгүй. Тэд бидэн шиг дийлж жүжиглэж чадахгүй болохоороо ингэж хэлэхээс ч яах вэ дээ. Ийм яриа гаргасан хүмүүсийг би мэднэ. Хэрвээ би тэдэн шиг хэн нэгнийг зулгуйдаад явсан бол Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар цолыг хүртэх байсан. Гэхдээ би тэгэхгүй.

Миний биеэр Шударга бай гэсэн үг урсч байгаа. Биднийг дарах гэсэн хүмүүс ингэж яриад явж л байг. Ц.Цэгмидийн хүүхдүүдийг дарав ч далдайна, булавч бултайна.

Эхнэр тань таниас насаар нэлээн бага гэж сонсогдсон … 

Тийм ээ. Хүмүүс ийм сонин юманд их дурладаг л даа. Би 60 настай байгаад 18-тай бүсгүйтэй суусан ч яадаг юм. Миний аав ээжээс 21 насаар ах байсан. Харин би эхнэрээсээ 14 насаар ах. Хэн хэндээ хайртай байгаад, амьдралаа сайхан авч явж чадаж байвал болно шүү дээ.

Охидынхоо нэрийг та хайрласан уу? 

Тийм. И.Нямгаваа бид хоёр сайхан цагт Хүүхэд залуучуудын театрт ажиллаж байхад манай том охин ээжийнхээ гэдсэнд байсан юм. Тэр үед түүний хүүхэд Би Сүндэрьяа дүүдээ чихэр өгнө гэдэг байгаа. Тэгэхээр нь би Сүндэрьяа дүү чинь хаана байгаа юм гэсэн чинь манай эхнэрийн гэдэс рүү заасан. Тиймээс хүүхэд тэгж байгаад нь бэлгэшээгээд энэ нэрийг өгсөн. Манайхан анхны хүүхдээ Батаар эхлүүлж нэрлэсэн бол бусдыг нь ч төстэй өгдөг зантай шүү дээ

error: Content is protected !!