Нэвтрүүлэгч Ш.Бямбацогт aгcны гэр бүлд НЗДТГ-аас гурван өрөө байр өгөхөөр болжээ

МУУГЗ нэвтрүүлэгч Ш.Бямбацогт aгcaн өнгөрөгч оны долдугаар сард тaaлaл төгccөн. Тэрээр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрж, арван жилээ төгссөн.

Ингээд 1987 онд МҮОНРТ-ийг Радио телевизийн улсын хороо нэртэй байхад нь туслах найруулагчийн туслахаас эхлээд туслах найруулагч, дагалдан нэвтрүүлэгч болтолоо ажиллаж байсан уран бүтээлч байсан.

Харин нэвтрүүлэгч гэх нэр хүндтэй үнэмлэхийг 1993 онд авсан тухай дурсан ярьсан байдаг. Тэртээ 1992-онд үндэсний олон нийтийн телевизээр гарч байсан Халтар царайт киноны Мигель Ангелт дуу оруулж байсан билээ.

Тэгвэл Ш.Бямбацогт aгсны гэр бүлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Улаанбаатар хотын Засаг Даргын Тамгын газраас 3 өрөө байр олгохоор болж, өчигдөр /2022.01.31/ гэрээг нь үзэглэжээ.

Энэ талаар МҮОНРТ-ийн ММ агентлагийн сэтгүүлч Р.Гандиймаа мэдээлжээ.

error: Content is protected !!