Ц.Сарнай: Авьяас чадварыг бахдуулан явж буй чамаараа 3 үр нь, бид бүгд маш их бахархаж явдаг шүү

Sweetymotion хамтлагийн продюсер, Никитон хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат өнгөрсөн баасан гарагт УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН цол тэмдэгээ гардан авсан билээ.

Тэгвэл түүний гэргий, дуучин Ц.Сарнай энэ талаар өөрийн цахим хуудастаа сэтгэгдэлээ хуваалцсан байна.

Гэр бүлд минь түүхэн өдөр тохиожээ. Хайрт минь төр засагтаа, ард түмэндээ үнэлэгдэж МУУГЗ хэмээх хүндэт цолыг Монгол Улсынхаа ерөнхийлөгчөөс гардан авлаа.

Хайрт минь төрсөн цагаасаа сэтгэл зүрхээ, амьдралаа хөгжим урлагтай холбож төрөлх сургуулийнхаа тайзнаас эхлээд Монголынхоо алтан тайз, цаашлаад дэлхийн шилдэг тайз хүртэл аялаж Монгол хүний ухаан бодол, мөн чанар, авьяас чадварыг бахдуулан явж буй чамаараа 3 үр нь, бид бүгд маш их бахархаж явдаг юм шүү

Өмнө минь улам ихийг хийж бүтээх зурайсан урт хөх жим байна. Чамдаа онгодыг нь хөглөх аялгуу нь, сэтгэлийг нь өргөх урам нь, зоригийг нь эрчлэх хүч нь, хүслийг нь бадраах хайр нь байя

Түүнийг минь хайрлаж явдаг урлагийн гэр бүлийнхэндээ хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэнд хязгааргүй их баярлалаа. Хайртай найз Заяадаа, Баяраадаа баярлалаа хэмээн сэтгэгдэлээ хуваалцжээ.

Урлагийн залуу гэр бүлийн төлөөлөл болсон Дуучин Ц.Сарнай, хөгжмийн зохиолч Б.Чинбат нар 2020 онд хүндхэн хагалгааны ард амжилттай гарч чадсан.

Sweetymotion хамтлагийн дуучин Ц.Сарнай долоон настайгаасаа урлагийн гараагаа эхэлсэн гэдэг.

Америкт хэдэн жил ажиллаж, амьдарч байгаад ирсэн дууч бүсгүй фитнессээр хичээллэж, бие галбиртаа онцгой анхаарсан. Монголынхоо урлагийн тайзнаа эргэн ирсэн тэд төрийн дууллыг орчин цагийн хөгжмийн найруулгатайгаа олны сонорыг мялааж байсан удаатай.

Ханийхаа элэгний донор нь болж амьдрал хайрласан дууч бүсгүй сайн хань, халамжит ээж гэдгийг дотных нь андахгүй. Харин өдгөө нөхрөө асраад тун чиг завгүй яваа түүнийг фэнүүд нь тэсрэлт хийсэн бүтээл туурвихыг нь хүлээн суугаа аж. Хүүхэд байхдаа ийм охин байжээ.

error: Content is protected !!