Лодойсамбуугийн ТАЛ дээл

Улаан бал нэвтрүүлгийн хөтлөгч Ч. Лодойсамбуу цагаан сарын баярт зориулсан бөхийн барилдааны дараа Бөхийн өргөөнөө Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн тэргүүн Ц.Магалжавтай шууд нэвтрүүлгээ буюу УЛААН БАЛ нэвтрүүлгээ хийсэн.

Энэ удаагийн дугаар түүний яриа бус дээлийн загвар шийдэл нь илүү олон хүний анхаарлыг татаж байв. Хоёр өнгийг хослуулан шинэлэг загвартай түүний өмссөн дээлийг зарим нэг дагагч нь гоё загвартай гэсэн бол зарим нэг үзэгч нь ТАЛ ДЭЭЛ-т хэмээн хошин шогоос үүдэлтэй нэрээр нэрлэж байжээ.

Лодойсамбуу нь 1987 онд Улаанбаатар хотод төрсөн. 2005-2009 онд Хэвлэлийн хүрээлэн-ийн дэргэдэх Сэтгүүлч коллежид сурч, төгссөн сэтгүүл зүйн салбарт өдийг хүртэл хүчин зүтгэж буй шинэ залуу үеийн төлөөлөл юм.

2007-2010 онд үндэсний өдөр тутмын Зууны мэдээ сонинд гэрэл зургийн сурвалжлагч, Дизайны албаны даргаар ажилласан. 2009 онд Өнөөгийн төр гэрэл зургаараа Оны шилдэг гэрэл зураг Гран при шагнал хүртэж байжээ.

2010-2011 онд ShuuD.mn сайтад гэрэл зургийн сурвалжлагч, 2011 оны эхэн үеэс Шууд телевизийн нэвтрүүлэгч, мэдээний албаны сурвалжлагчаар ажиллаж байхдаа ГАМБИР ТОК шоуны хөтлөгчөөр ажиллан тухайн үеийн Сангийн яамны дэд сайд асан Ч. Ганхуягтай ярилцан талхны үнэ асууж байсан гэдгийг үзэгч олон сайн мэдэх билээ.

Тухайн үед Шууд телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо талхны үнэ 300 төгрөг байгаа хэмээн xyдaл яpьж, иргэдийн эгдvvцлийг хүргэж одоогийн АРД-н Ч. Ганхуяг хэсэгтээ ТАЛХ хочтой болж байсан билээ.

error: Content is protected !!