Б. Цэцэг хоёр дахь хүүхдээ төрүүлснээс хойш анх удаагаа зургаа ийн оруулжээ

Жүжигчин Б.Цэцэг. Эрх зүйч мэргэжилтэй ч хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд тоглоод авсан энэ цаг үеийн сошиалд үлгэр жишээ ч дуугардаг нэгэн. Сошиалд өөрийн орон зайгаа хэдийнээ үүсгээд авсан тэрбээр ганц бие ээжийн үүргийг гүйцэтгэж явсан билээ.

Түүний оролцохгүй талбар гэж үгүй болсон. Сүүлийн үед зарим хүмүүс түүнийг хааяа даа дуугүй өнгөрч баймаар юм хэмээн шүүмжилж байв.

Тэгвэл жүжигчин бүсгүйг хөл хүнд болсныг сонссон олон хэл ам хийхээ больсон. Бяцхан үрээ хүлээн суухдаа Б.Цэцэг хайртдаа эрхлэн хоол сайтай ресторануудыг хэсэн өмнөхөөсөө нам жим амьдарч байсан билээ.

Тэрбээр анхны хүүхдээ төрүүлэх үедээ 128 кг болж жин нэмсэн ч эрүүл хоололтын ачаар нэг жилийн дотор 58 кг болтлоо жингээ хаясан гэдэг. Ээж болох бэлтгэл хуудсаар бүсгүйчүүдийг байлдан дагуулж, од болсон нэгэн.

Тэрбээр өнгөрсөн оны 10-р сарын сүүлээр амаржиж хоёр дахь хүүхдээ төрүүлэн шинэ ээжийн ажил эхэлж байгаагаа цахим хуудастаа зургаа оруулан дагагч нартайгаа баяраа хуваалцаж байсан нь саяхан.

Тэгвэл тэрбээр хоёр дахь хүүхдээ төрүүлснээс хойш цахим хуудастаа зургаа оруулалгүй нэлээд удсан бөгөөд энэ жилийн цагаан сараар төрснөөс хойшхи анхны зургаа оруулжээ.

Энэ талаараа бичихдээ, Харахаар хөөрхөн санагдаад бaндaйчaaд бас гэдcээ тaтаад aмьсгaлж чaдкуу нүд бүлтэpлээ, хэдэн удаа туpанхай гарах гэж авахуулсан гэж сананаа ккк

бас болоогүй баахан бууз чихсээн хаха яадын тээ ёстой таpган тавтай онд мэнд орлоо доо…Барилдахаар л гарсан зураг шиг

Араас нь харвал африк шиг урдаас нь харвал шкав шиг л болсон шт. Инээж буузаа шингээцгээ ккк

error: Content is protected !!