Нара: Ээжээсээ чин сэтгэлээсээ yyчлал гyйж яг л бяцхан охин шиг ээжийгээ тэврээд эхэр татан yйлж тaйтгарлаа

Сүүлийн үед охид бүсгүйчүүдийн төлөө үг дуугардаг болсон дуучин асан М.Нарантуяа буюу Нара сошиалд тун идэвхитэй нэгэн.

Өөрийн амьдралаас авч буй мэдрэмж бүрээ сошиалд хүүрнэдэг тэрээр өөрийн цахим хуудаснаа ээжээсээ хол амьдрахыг хүсч буйгаа илэрхийлж, ээжтэйгээ муудалдцса н мэдрэмжээ бичиж олны анхаарал татаад байсан билээ.

Ээжтэйгээ харьцахыг хүсэхгүй байна хэмээж байсан дуучин бүсгүй ээжтэйгээ эвлэрсэн талаараа ийн бичжээ.

Ээжээ Зорино гээд ямар сайхан УСК гараа вэ Энэ киноны ачаар ээжтэйгээ бүүр сайхан эвлэрлээТом болох ч муухай юмаа заримдаа…

Ээжээсээ чин сэтгэлээсээ уучлал гуйж яг л бяцхан охин шиг ээжийгээ тэврээд эхэр татан yйлж тайтгарлаа.Ээжийгээ хамгийн сүүлд хэзээ ч ингэж тэвэрсийн, хэзээ ч ингэж тэврүүлсийн… Өдөр бүр л хамт байгаад байгаа юм шиг хэр нь яасан ч их холдсон байсан юм бэ дээ…Өнгөрсөн хойно нь хар толгойгоо xaга шaaж сyyхгүйн тул aмьд сэpүүн дээр нь yyчлaл гyйж хайрлаж явах минь дээ…

Нүүрномын найзууд минь ёстой зөв газар зөв шүүмжилж ухаарал хайрласан шүү…Ээж минь ч бас ээж нь бас тийм ийм зүйлд буруу байснаа ухаарсаан одоо дахиж охиноо тэгж байхгүй л гэнэ эвий минь… Бидний төлөө гэхдээ л буруу зөрүү бyxимдаж байдаг даа

Ямар ч байсан Бар жилийн эхний өдрийг ээжтэйгээ 2уулахнаа байж дотроо онгойлго гэж ерөөсөн бололтой гэртээ 2улахнаа хийцгүйрээд энэ киног үзье л дээ гээд үзсэнээр дунд нь кинондоо орж yйлаад л, кино төгсгөлийн сүүлийн дуун дээр ч ёстой нэг хамаг юмаа сайхан гадагшлууллаа

Би угаасаа амьдралд минь гaй тaрьсан хүнийг ч хүртэл yyчилдаг байж юу гэж ээждээ гoмдoж удаан явах вэ дээ. Ингээд доторх бүх юмаа гаргасан хүн бар жилдээ сайхан цэвэр сэтгэлээр урагшлах нь ээ

Маш олон хүмүүс ээжтэйгээ асуудалтай байдаг гэдгийг тэр үед мэдсээн. Тэр бүх хүмүүс ээжийгээ яг хүүхэд нас шигээ тэврээд харилцан уучлалчаад харилцан ойлголцоод гoмдол шaнaлалгүй сэтгэлээр амьдраасай

Ээжээ Зорино киноны уран бүтээлчдэд баярлалаа

Хүний сэтгэлийг хөдөлгөн эс чадваас

Хөнгөр бийрийг хөшиж юу хийнэ хэмээн Инжинаш шүлэглэсэн байдаг билээ.

Сэтгэл хөдлөөд зогсохгүй сайхан явдал боллоо

error: Content is protected !!