Цахим орчинд дуучин Нара нэрээр танигдсан Нарантуяа өмнө нь урлагийн хүн байсан ч одоо бол нийгмийн бүхий асуудалд оролцдог нэгэн болсон.

Тэрбээр 2003-2007 онд Японы Токио хотын Tokyo school of music мэргэжлийн хөгжмийн сургуулийн гоцлол дуулаачийн ангийг төгсчээ. Өмнө нь нэг жил Кюүшүгийн Кюүшү бизнес сургуулийн япон хэлний ангид суралцсан аж.

Япон явахаасаа өмнө Их засаг их сургуулийн харьяа Чингэс Соосэ сургуулийн ОУЭЗДС-ийн оюутан байжээ.
Түүний хувьд явахдаа бизнесийн ангид орно гээд англи, япон хэлээ давтаж байсан ч Урлагийн сургуульд орох тухайгаа сургуулийн удирдлага болон аав, ээжээсээ ч тас нууж байжээ. Учир нь явуулахгүй байх гэж бодоод тэр гэнэ.

Тэрбээр эх орондоо ирэхээсээ өмнө (2007 оны дөрөвдүгээр сард.сур) олон улсын Sakura miss тэмцээнд орж, Miss sakura international өргөмжлөлтэй болж байсан түүхтэй.
Түрүүлээд сакура цэцэрлэгт хүрээлэнд хөшөө босгосон. Тэмцээний журмын дагуу дотоодынхон нь оролцдог тэмцээнд түрүүлсэн япон бүсгүй болон Нара хоёрын нэрийг тэр хөшөөн дээр бичжээ.

Нара тухайн үед мисс болж байсан түүхийнхээ талаар ярихдаа, Эгч нь 2007н онд Мисс Сакура Интернэйшнэл болчихоод энэ лимузн машинаар тухайн үеийн Япон улсад суугаа элчин сайд асан Жигжид болон гэр бүлийнх нь Чимгээ эгчтэй Фүкүшима мужийн Инаваширо хотын ахмадын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэнд оролцоод өөрийн нэр бичсэн хөшөөнийхөө хүндэтгэлийн ёслолд оролцоод явж байлаа ш дээ, ямравдддд
Tomoko Ibukuro ирчихсэн зураг үзүүлж бгаад өөрөө дурсамжаа саналаа хэмээн дурсамжаа хуваалцжээ.
