Э.Чулуунчимэг: Аавын минь одсон өдөр энэ жил сар шинэ тохиолоо. Таны минь орон зай дэндүү ихээр үгүйлэгдэх юм даа

Бар жилийн босгон дээр нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө аясаа тодорхойлж яваа МУСТА дуучин Э.Чулуунчимэг төрсөн аймаг болох Өвөрхангай аймагт очиж, төрийн дээд одон медаль болох Алтангадас одонгоор энгэрээ мялаасан билээ.

Тэрбээр сар шинийн өдөр өөд болсон аавыгаа дурсан ийнхүү бичжээ.

Хайртай аав минь энэ өдөр тэнгэрт дэвшээд 2 жил болжээ. Хэдхэн хоногийн өмнө өглөө зүүдэнд чихэнд минь Аав нь охиныхоо дуулахыг хармаар байна гэж шивнээд сэрсэн. Тэр өдөр нутгаас минь нэгэн сайхан мэдээ ирсэн. Үргэлж аав минь тэнгэрээс биднийгээ харж хамгаалж, дэргэд минь дандаа ивээж явдаг гэдэгт би маш их итгэдэг.

Аавынхаа сэтгэлийг дүүргэж охин нь үргэлж хичээж явах болно оо. Таныгаа явсанаас хойш энэ жил л анх удаа шинэлж байна. Аавын минь одсон өдөр энэ жил сар шинэ тохиолоо. Таны минь орон зай дэндүү ихээр үгүйлэгдэх юм даа. Аавдаа маш их хайртай хэмээжээ.

Э.Чулуунчимэгийн аав нь автын инженер Энхболд хэмээдэг байжээ. Харин тэрээр дороо нэг эрэгтэй дүүтэй айлын том охин нь аж.

Дарханы гэртээ ээж аав, дүүгээ үлдээн хүсэл мөрөөдлөө өвөрлөн нийслэл хотноо ирж оюутан болжээ. Хоёр дээд сургууль төгсөж 6 жил суралцахдаа оюутны байранд олонтойгоо бужигнаж явсан сайхан дурсамж түүнд бий. Э.Чулуунчимэг оюутан байхдаа цомгоо гаргаж одоо ч хүмүүс сонсох дуртай Санаандгүй учирсан дурлал дуугаа хоёрдугаар курстээ дуулсан юм.

Тэрбээр өндөр өсгийтийн улаан xopхойтон. Түүнд маш содон өнгө, дахин давтагдашгүй хэв маягийн туфль 200 гаруй бий гэсэн. Мөнгө харамлалгүй дурлаж шохоорхож авдаг зүйл нь өндөр өсгийт. Өндөр өсгийтийг зохиосон хүнд эмэгтэй хүн бүр өртэй гэдэг.

Сэтгэлд нийцсэн таалагдсан туфлиэ өмсөөд гарсан тэр өдөр үнэхээр гайхалтай өрнөсөөр дуусдаг даа. Гаднаас нь харахад баригдмал мэт авч туфль бүсгүйчүүд бидний хувьд өд мэт эрх чөлөө бэлэглэдэг ид шидтэй зүйл гэжээ.

Хамгийн анх тайзан дээр гарч байсан түүхээ хэвлэлд өгсөн нэгэн ярилцлаганд хуваалцахдаа:

Хамгийн анх тайзан дээр гарч байсан нь гэвэл долдугаар ангид байхдаа МУГЖ Т. Баясгалангийн фэн шоунд орох гэж хотод нууцаар ирж байсан. Нэг ч удаа тайзан дээр гарч үзээгүйг хэлэх үү аймаар сандарч, өвдөг чичирч, уруул чимчигнээд л…

Дарханаас вагонд сууж хотод ирээд, Монгол телевизийн антенийг чиглээд вокзалаас алхаж очиж байлаа. Тэр үед Монгол телевиз фэн шоуг зохион байгуулдаг байсан. Тэр шоунд бүр ормоор санагдаад, шөнө нойр хүрдэггүй. Тэр үед Т.Баясгалан ид, Зөвхөн чамдаа-г дуулаад жинхэнэ мандаж байсан үе ш дээ. 2004 онд юмуу даа гэжээ.

Түүний хувийн амьдрал олон нийтэд ил байдаг хэмээж болно. Эхний амьдрал нь бүтэлгүйтсэн ч тэрбээр амьдралд бууж өгөлгүй тэмцэж чадсан чадварлаг, авъяаслаг бүсгүй билээ.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул, МУСТА, дуучин Э.Чулуунчимэг аавынхаа тухай, MNB Зогсошгүй нэвтрүүлэг

2020 хоёрдугаар сард тэрбээр ийн бичиж байжээ.

Бypxан танд миний ийм сайхан, ийм залуухан аав минь их л хэрэгтэй байсан юм байх даа 
2020-02-02 Аавыг минь аваад явчихсан 

Та минь бypxны оpондоо aмгaлан нoйpc доо…

Өдийг хүртэл биднийгээ юугаар ч дутаалгүй өсгөж, зөв хүмүүжүүлж хайрлаж ирсэн хамгийн сайн хань, хамгийн сайн аав байсаан та минь. Аавынхаа гараас хөтөлж анх сургуульд орж аав минь л үргэлж хичээлд минь хүргэж авдаг аавын охин байлаа би. Аав минь анх сургуульд орохоос ч өмнө охиноо цифр гоё бичихийг үргэлж давтуулдаг байв. Өөрөө маш нямбай, маш гоё бичнэ…

Аавын минь багын Сурагчийн хувийн хэрэг-т бүх дүн Онц-5,5,5,5,5 л байдаг, хамгийн онц сурдаг, 10 жил Ангийн дарга байсан гээд л ийм гоё үлгэр жишээ байдлууд нь үргэлж надад урам өгч улам аав шигээ болох гэж мэрийдэг байлаа. Одоо ч үеийнхэн нь намайг хэний охин билээ ? гэхэд нь хариулахад Аан манай 10-А-гийн онц сурлагатан Ж.Энхболдын охин юм уу л гэдэг. Мэдэхгүй чадахгүй зүйл ч гэж байхгүй, уян зөөлөн сэтгэлтэй, хүнд гэмгүй, маш тусархуу, бүтээлч, нийгмийн идэвхи их сайтай хамгийн супер аав. Хамт олон дундаа нэр хүндтэй мундаг Автын инженер, найз нөхдийнхөө дунд хүндэт найз нь, охиныхоо найзууд дунд ч хайртай Эбо ах нь шүү дээ.

Үргэлж л таныгаа Мөнх юм шиг санаж тухтайхан хэдэн үг ч сольж суудаггүй даанч тэнэrхэн явжээ охин чинь.

Аавдаа зориулж анх удаа дуу хийж байгаа гээд шүлгийг нь явуулахад хүүхэд шиг хөөрөөд л Аав нь ажил дээрээ байгаагаар клипэнд нь орж болох уу” гэж билээ. Даанч тэнэr охин нь бүх боломж нь байсаар атал таныхаа ганц ч болсон хүслийг яагаад биелүүлчихээгүй юм бэ. Дуугаа ч дутуу хийчихээд энэ олон сар сонсгож ч амжаагүй  Ингээд ийм залуугаараа гэнэтхэн үүрд яваад өгнө гэж яахин санах билээ  Аавтайгаа авахуулсан цор ганц селфи хамгийн сүүлчийн зураг гэж даанч санасангүй ээ охин нь…

Аавынхаа нэрийг өндөрт өргөж улам хичээж явах болно оо… Аавдаа маш их хайртай…

error: Content is protected !!