Найруулагч Ц. Хүсэлбаатарын ГАНГАРАА болсон ГУРВАН хүүхэд

Сайн хань, сайн хадамтай учирна гэдэг бүсгүй хүний хувьд хөгшчүүдийн хэлдгээр амны хишиг-тэйнх. Сайн бэр, хүргэнтэй болно гэдэг ч үүнтэй агаар нэгэн билээ.

Монголын урлагт удам залган зүтгэж яваа гэр бүлийн нэг бол гавьяат жүжигчин Ё.Цогоос эхлэлтэй найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин Ц.Өлзийхүү нар. Ц.Хүсэлбаатар, С.Өлзийхүү нар хоёр хүүхэдтэй бөгөөд том нь мисс, жүжигчин Х.Баярмаа.

Дэлхийн мисс-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан, Аюултай харилцаа зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглон авьяас билгээ харуулсан түүнийг Монголчууд андахгүй.

Харин тэдний ганц хүүг Х.Санжаа гэдэг. Х.Санжаа Б.Гангаамаа гэх даруухан бүсгүйтэй ханилж, ээж аавыгаа өвөө эмээ болгоод байгаа. Тэдний бэрийн аав нь даян аварга А. Сүхбатын төрсөн ах болох тод манлай уяач А. Батсүх юм.

Харин Хүсэлбаатарын том хүү Учрал гэдгийг хүн бүхэн мэдэх билээ. Сүүлийн үед Хүсэлбаатар Өлзийхүү нар хүүхдүүдээрээ ихээхэн гангарах болов.

error: Content is protected !!