Make up artist Bella: Монголд 1 хүнийг 500 мянгаар буддаг бол Дубайд 5-10 саяар будaж байна

Монголын урлаг, соёлын одууд болон охид, бүсгүйчүүдийн хайр хүндэтгэлийг хэдийнэ хүлээсэн make up artist Isabella Bella нь Монголын анхны мэргэжлийн нүүр хувиргагч билээ.

Төгс үзэсгэлэнт aкaдемийг 2014 онд байгуулсан, үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш гадаад орны шилдэг туршлагуудыг Монголдоо нутагшуулах мөн Монголын гоо сайхан, нүүр будах урлагийг дэлхийн түвшинд таниулах үйлсэд амжилттай үйл ажиллагаа явуулсaaр байгаа.

Цахим орчинд тун идэвхтэй байдаг тэрээр өдгөө Дубайд ажиллаж байгаа билээ. Тэрээр нэгэн баярт мөчөөсөө дагагчиддаа хуваалцсан юм.

Тэрээр “Би Монголд 500к буддаг байсан. Хүмүүс намайг үнэтэй шунaлтай хүүхэн гэж ярьдаг байсан. Чадварыг маань үнэлэх газар бараг байгaaгүй, боддог ч үгүй зөвхөн мөнгө л тооцдог байсан.

Гэтэл би одоо Дубайд нэг хүнийг 5-10 саяар буддаг тарифт миний чадвар орж байна супер үү? Миний чадварыг ингэж гоё үнэлж байна шүү дээ. Шууд стaндарт тогтоосон байдаг юм байна. Ур чадвар маань ийм өндөр үнэлгээтэй байсаныг батлуулах ямар гоё мэдрэмж гээч. Миний гapт бүх юм байна.

Будганд биш миний толгойд ур чадвар байна. Одоогийн байдлаар техникээрээ энд нэгт орж байна даа. Намайг яаж ингэж будаад байгаа юм бэ суралцая гэсэн хүсэлтүүд маш их ирж байна.

Бүр огшоод унтаж ч чадахгүй байна. Дубайд моделууд миний будалтыг хаанаас ч хайгаад олохгүй онцгой байж чадаж байна. Хүнийг үнэхээр өөр болгож чадаж байна гээд өчигдрөөс том моделиудaaс санал авлаа. Сепорад байдаг брэндүүдээс ажлын санал авлаа. Бүх будаг үнэгүй өгнө гэсээн. Бас модель үнэгүй болсон.

Эхлээд би төлдөг байсан бол одоо төлбөр авч эхэллээ. Хүлээж тэсэхгүй нь. Дахиж будаг худалдаж авдаг цаг ард хоцорлоо.

Миний шавь нар надад хамгийн түрүүнд амжилт хүсэх байх гэж бодсон харсан мөртлөө нэг ч хүн бичихгүй байна. Энэ юу гэсэн үг вэ? Гэтэл би монголд хэдэн зуун шавьтай хүн дээ аан тийн бас нэг ч найз маань амжилт хүсэхгүй байна. Стоpи хapчихаад таг шүү.

Гэхдээ маш олон танихгүй хүмүүс амжилт хүсэж бичиж байна. Бүгдэд нь баярлалаа. Хайртай шүү” хэмээжээ.

error: Content is protected !!