Жүжигчин Аглуугийн барилгын компани 5шарын хуучны барилгуудыг шинэчилж орон сууц барина

Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцнуудыг буулган дахин төлөвлөн барилгажуулах ажлыг эрчимжүүлэн үе шаттайгаар зохион байгуулж байгаа. Дээрх ажлын хүрээнд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас СХД-ын 5 шар орчим болон ХУД-ын Сүрьегийн эмнэлэгийн ажилчдын байруудыг буулган шинээр төлөвлөн барилгажуулахтөсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан байна. 

Төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан компаниуд: 

Хан-Уул дүүргийн 11 дугаар хороо Сүрьеэгийн эмнэлгийн ажилчдын 20-р байр /Монтекарло голд ХХК/Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо СТ-01, СТ-02, СТ-03-р байр /Хур алтан өргөө ХХК/

Сонгино хайрхан дүүргийн 18 дугаар хороо СТ-04, СТ-05-р байр /Хур алтан өргөө ХХК/

Төсөл хэрэгжүүлэгчдийн батламжийг Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар гардуулан гэрээ байгуулах эрх олголоо.

Тус төслийн хүрээнд одоо байгаа ашиглалтын шаардлага хангахгүй 6 орон сууцны барилгыг буулган шинээр төлөвлөн барилгажуулж 204 өрхийн 816 иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм. 

Харин эдгээр компанийн нэгээр Л.Баттулга буюу жүжигчин Аглуугийн компани шалгарсан бөгөөд тэрбээр барилгын ажил гүйцэтгэх батламжийг өөрийн биеэр ирж гардан авчээ.

Монтекарло голд ХХК 2011 онд байгуулагдсан, харин Л.Баттулга 2021 оны есдүгээр сарын 25-ны өдөр хувь эзэмшигчээр бүртгүүлсэн байна.

Ямартаа ч урлагийн хажуугаар шинэ бизнес ажлаа эхлүүлсэн Аглуу удахгүй олон арван барилга сүндэрлүүлэх бололтой.

error: Content is protected !!