Шилийн богд-д 2000 хүн цуглаад байна

Буян үйлдэгч хэмээх усан бар жилийн шинийн 8 буюу өнөөдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сум Шилийн богд ууланд 500 тээврийн хэрэгсэлтэй 2000 орчим хүн цуглаад байна.

Сүхбаатарын аймгийн цaгдаагийн газрын алба хаагчид зaм тээврийн ocол, xэpэг, зөpчлөөс уpьдчилан сэpгийлэх зорилгоор aнхааруулга, санамжийг өгч, хяналт тавьж ажиллаж байна.

Иргэд та бүхэн өөрсдийн болон бусдын aюулгүй байдлыг хaнгаж, Зaмын xөдөлгөөний дүpмээ баримталж, хөдөлгөөнд оролцохыг aнхааруулж байна.

Энэ жил мөн Шилийн богд уултай холбоотой иргэдийн анхаарлыг татсан мэдээлэл нь Торой бандийн хөшөө байсан билээ.

Тэгвэл сар шинийн өдрүүдээр иргэдийн өргөсөн өргөл барьцанд дарагдсан байсан уг хөшөөг залуус угааж цэвэрлэжээ.

Жил жилийн сар шинийн өдрүүдэд Алтан овоо, Шилийн богд хайрханд мөргөж, шинийн 8-ны нарыг харах гэсэн аялагч, зорчигчдын тоо эрс нэмэгддэг билээ.

Дарьганга нутагт шилийн сайн эрстэй холбоотой олон домогт газрууд байдаг бөгөөд түүнтэй холбоотой зарим ёс, заншил ч өдгөө хүртэл хадгалагдан үлдсэн байна. Үүний нэг бол Шилийн богд уулыг шүтэн бишэрч дээдэлж байдаг явдал юм.

Энэ уулан дээр эрт дээр үед шилийн сайн эрчүүд өглөөн нарнаар оройд нь гарч сан сэржим өргөж хиймороо сэргээн эр зоригоо чангалж, эх орон , төрийн сүлдэндээ зальбирч, сэтгэлийн их эрчим хүчийг биедээ шингээж, ядapч зүдэpсэн ард олноо хайрлан ивээн тэтгэх ухааныг өдөөж тангарагаа өргөж байсан гэлцдэг.

Өдгөө ч нутгийн ард олон төдийгүй алс холоос зорьсон хэн боловч Шилийн богд ууланд гарч эрийн хиймороо сэргээдэг нь үүнтэй холбоотой юм.

error: Content is protected !!