Дуучин А.Түмэн-Өлзий: Эгч нь чиний шaл yгaaж олсон хэдэн цаасыг авахгүй ээ, айлтгүй …

Жүжигчин, дуучин хоёр нийлж туурвисан бүтээлээрээ хит болдог болсон. Тухайлбал, жүжигчин Л.Сөрөлт, дуучин А.Түмэн-Өлзий хоёр хамтдаа дуулах хоббитой болоод удаж буй.

Хайрын дуугаар хоёул ханьсаж, хамтарсан тоглолтоороо бүр хөдөө орон нутгаар аялан олон дэмжигчтэй болсон дуучин А.Түмэн-Өлзий, жүжигчин Л.Сөрөлт нарыг сонсогч фэнүүд нь андахгүй.

Тэдний эгшиглүүлсэн уран бүтээл болгонд хүмүүс ам сайтай байдаг.

Тэгвэл энэ удаад тэд ирэх сараас гадаад улс руу аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаагаа цахим хуудастаа оруулсан байв.

Тэрбээр бичихдээ, 3 сард гадагшаа явж тоглох санаатай хэмээн бичсэн пост доор нэгэн хэрэглэгч Солонгост битгий ирээрэй хэмээн бичсэн нь дуучин бүсгүйг бухимдуулан хариуд нь Эгч нь чиний шал угааж олсон хэдэн цаасыг авахгүй, айлтгүй гэж хандан хариу бичжээ.

Харин энэ хариултанд зарим нэг уншигчид нэлээд бухимдаж байсан бөгөөд тэрбээр удалгүй энэхүү постоо устган хуудаснаасаа арилгасан байв.

error: Content is protected !!