А.Түмэн-Өлзий: Би зөвхөн тэр залууг л хэлсэн юм шүү дээ…

Солонгост битгий ирээрэй гэсэн иргэний үгэнд Чиний шал угааж олсон мөнгийг авахгүй, санаа зоволтгүй гэж хариулсан дуучин А.Түмэн-Өлзий олон нийтийн шvvмжлэлийг хүлээгээд байна.

Нөгөө талаар Солонгост битгий ир гэдэг нь ч амаргүй, xvйmэн харилцааны эхлэлийг тавих үг гэж үзэх хэсэг байна.

Xopжooнmoй нь, А.Түмэн-Өлзий удалгүй олон нийтээс уучлалт гуйхдаа Би зөвхөн тэр залууг л хэлсэн юм шүү дээ хэмээсэн нь асуудлыг бүр л өгдөөв.

Ер нь хэн нь уран бүтээлч, хэн нь үзэгч, ард түмний төлөөлөл вэ гэсэн нүдээр аваад үзье. Ингээд харвал, А.Түмэн-Өлзий бол уран бүтээлч.

Үзэгч, олон нийтийн хайр хүндэтгэл дээр босож, шvvмжлэлд нь хурцлагдаж, тэдний мөнгөөр уран бүтээлээ хийж, ажиллаж амьдарч яваа хүн. Цаашид ч тэгэх ариун тавилан уран бүтээлчдийг хүлээдэг.

Харин Солонгост битгий ирээрэй гэсэн залуу Солонгост халдварын тохиолдол их байгаа, ирээд хэрэггүй шүү гэсэн утга илэрхийлсэн ч юм бил үү гэж үзэх хэсэг ч байна.

Дээрээс нь гадаадад ажиллаж хөдөлмөрлөж буй монголчуудаа шал угаадаг төдийд харж, мэдэрч явдаг нь урлагийн хүний хувьд тун бурангүй үзэл суртал юм.

Үүнээс сошиал ертөнц хүчээ авсан өнөө үед залуу уран бүтээлчид нэгийг бодож, хоёрыг тунгаасан биз ээ.

error: Content is protected !!