KPOP: Suzy шинэхэн дуугаар эргэн ирнэ

Өмнөд Солонгосын хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй жүжигчдийн жагсаалтанд нэлээд дээгүүрт бичигддэг, өндөр үнэлгээтэй жүжигчдийн нэг бол Bae Suzy билээ.

Түүнийг Miss A хамтлагийн дуучин байснаар нь мэдэх биз ээ. 2018 онд JYP энтертаймэнтаас өрх тусгаарласан тэрээр маш олон алдартай цувралд богино хугацаанд дүр бүтээсэн юм.

Тэгвэл дөрвөн жилийн хугацаанд дуулах карьераа түр хойш тавиад байсан Bae Suzy энэ сарын 17-нд Satellite нэртэй уран бүтээлээр эргэн ирэхээр болсон байна.

Бэ Сүзи 1994 оны 10-р сарын 10-нд Гванжу хотод төрсөн. Эцэг эх нь жижиг рестораны эзэд юм. Айл бас нэг дүү, нэг эгчтэй. Тэрээр Сөүл хотын Урлагийн сургуулийг төгссөн. Солонгос, Хятад, Англи гэсэн гурван хэлээр чөлөөтэй ярьдаг ажээ.

error: Content is protected !!