Дуучин Наагийгийн ЗӨВХӨН 40 ХОС-д зориулсан VALENTINE’S VIP үдэш болно

Улсын филармоны гоцлол дуучин Наагийг жазз хөгжимд дурлагчид андахгүй. Тэрбээр удахгүй тохиох ХАЙРЫН БАЯР-г тохиолдуулан фэнүүддээ зориулж Valentine’s Night нэртэй нэгэн гайхалтай үдшийг хамтдаа өнгөрүүлэхээр зэхжээ.

Энэ удаагийн гайхалтай үдэшлэг зөвхөн 40 хосод зориулсан сюрприз дүүрэн үдэш болно гэдгээрээ онцлог юм.

Тодруулбал,  On’n Off Production -нд хоёрдугаар сарын 14-нд болно. Тасалбарын хувьд НЭГ САЯ төгрөг бөгөөд энэ нь зөвхөн НЭГ ХОС буюу хоёр хүн нэг ШИРЭЭН-д сууж хамтдаа хайрын баярын гайхалтай үдэшлэгт оролцох юм.

Тус арга хэмжээнд дуучин Наран, Баярцэцэг болон Сүпер зочин дуучид ирэх бөгөөд үдшийн турш амьд хөгжим эгшиглэнэ, мөн гайхалтай үдшийн зоог, уух зүйлсээр та бүхнийг дайлж нэгэн сайхан дурсамжийг үлдээх юм.

ЗӨВХӨН ХОЁУЛХАН-аа нэг ширээнд сууж ХАЙРТТАЙГАА өнгөрөөх хамгийн гоё үдшийг ВАЛЕНТИН-ий өдрөөр бэлэглэхээр дуучин Наагий бэлтгэл ажилдаа оржээ.



error: Content is protected !!